Уншиж байна ...

Цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 23-нд хаагдана

Д.Янжиндулам, ikon.mn
22 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын иргэн 18-55 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй байна.

Энэ дагуу цэргийн бүртгэл нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 7-ноос эхлээд буй. Бүртгэл нэгдүгээр сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.

Иргэд оршин суугаа газрынхаа хороонд болон “E-Mongolia”-гаар хүсэлтээ ажлын өдөр 08:00-17:00, амралтын өдөр 09:00-16:00 цагийн хооронд бүртгүүлэх юм байна.
  • Харин цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насныхан харьяа баг, хороон дээрээ өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.
  • Цэргийн үүрэгтний үнэмлэхээ үрэгдүүлсэн бол аймаг, дүүргийн цэргийн штабт өөрийн биеэр хандана. Түүнчлэн шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд оршин суугаа аймаг, дүүргийнхээ цэргийн штабт бүртгэлээ хийлгэж, баталгаажуулна.
  • Тухайн иргэн завгүй, гадаад, дотоодод томилолттой яваа бол ар гэрийн төлөөлөл нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхийн хамт харьяа баг, хороон дээрээ авч очиж бүртгүүлэх боломжтойг албаныхан санууллаа.

Зарласан хугацаанд цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 3 дахьд заасны дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгодог байна.

зураг