УИХ-д суудалтай намуудын удирдлагуудтай уулзах цуврал уулзалтыг зохион байгуулж, АН-ын удирдлагуудтай уулзлаа
Улаанбаатар хотын худалдааны танхим, СЕО клуб хамтран УИХ-д суудалтай намуудын удирдлагуудтай уулзах цуврал уулзалтыг зохион байгуулж байгаагийн ээлжит уулзалтыг 2-р сарын 27-нд зохион байгуулав. Энэ удаагийн уулзалтад Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн С.Цэнгүүн гишүүн хүрэлцэн ирж Монголын томоохон бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцон улс орныхоо хөгжлийн асуудлууд, бизнесийн орчныг сайжруулах гарц, шийдлийн талаар ярилцлаа.
АН-ын дарга О.Цогтгэрэл эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах, авлигыг бууруулах, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр тус намаас болон УИХ-аас баримталж буй бодлого, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлынхаа талаар мэдээлэл хийж ажил хэрэгч уулзалт болов.
Дараагийн уулзалтыг МАН-ын удирдлагуудтай хийхээр төлөвлөж байна.
Бид бизнес эрхлэгч, ААН-үүдийн дуу хоолой болж ажиллах зорилгоор олон төрлийн ажил хэрэгч, чөлөөт уулзалтуудыг тогтмол зохион байгуулдаг бөгөөд Та бүхэн Улаанбаатар хотод бизнес эрхэлдэг бол манай гишүүн болсноор мэдээлэлд хамгийн ойр болох болно.
Холбогдох утас: 7700-3883
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

