"Автобусны буудлаа зарлахгүй явсан хэмээн үйлчилгээ эрхлэгч ААН-ийг 250,000 төгрөгөөр торгосон"
Энэ долоо хоногт Нийтийн Тээврийн Бодлогын Газарт иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай өнөөдөр танилцууллаа.
Тухайлбал Ч:28 Сэлх-7 буудал-Цэцэг төв чиглэлийн автобусыг өглөө нэг цаг хүлээж байж суулаа гээд хотын төвийн түгжрэл рүү оруулахгүйгээр богино эргэлттэй болгож өгөхийг нэр бүхий иргэн хүсжээ.
Тус чиглэл нь зорилтод чиглэлийнх бөгөөд замналд өөрчлөлт оруулах боломжгүйг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдэгдэв.
Харин хүн суух гээд автобусны хаалган дээр зогсож байхад оруулаагүй “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын болон “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын жолооч нарыг тус тус 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр, үйлчилгээ үзүүлэгч автобус нь буудлаа зарлахгүй явсан хэмээн "Трансбус" ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 250,000 төгрөгөөр торгожээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
