Уншиж байна ...

Тамхи татаж байхад нь шаардлага тавихад хүлээн аваагүй автобусны жолоочийг ₮25 мянгаар торгов

Д.Янжиндулам, ikon.mn
2 цаг 20 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Нийслэл хотын нийтийн тээврийг илүү хүртээмжтэй, үйлчилгээг сайжруулахын төлөө иргэн таны санал хүсэлт, мэдээлэл маш чухал. 70044040 дугаарын утсаар болон Нийтийн Тээврийн Бодлогын Газрын фэйсбүүк хуудсанд үнэн бодит мэдээлэл өгч, бидэнтэй хамтран ажиллаарай" гэж тус газраас мэдээлэв.

Нийтийн тээврийн үйлчилгээний талаар иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлтийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байгаа аж.

Тухайлбал "Автобусны жолооч тамхи татаж байхад нь шаардлага тавихад хүлээн аваагүй" гэсэн иргэний гомдлыг хянаж, Зөрчлийн тухай хуулийн 14.6.9 дүгээр заалтаар жолоочийг 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгожээ.

Сүүлийн гурав хоногт тус газарт автобусны буудал дээрээс хүнээ авахгүй байна, зарим чиглэлийн автобусны хүрэлцээ муу, зарим нь хоёр минутын зайтай бараг хүнгүй явах юм гэсэн гомдол хүсэлтүүд ирснийг шийдвэрлэсэн байна.