ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: Бүхээгт тамхи татдаг, дэмбээ авдаг, иргэдтэй бүдүүлэг харьцаж байгаа автобусны жолоочийг ажлаас нь хална

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга нийтийн тээврийн автобусны жолооч нарт хариуцлага тооцохыг Нийтийн Тээврийн Бодлогын Газрын дарга Д.Отгонжаргалд үүрэг болгожээ.

Хотын дарга Х.Нямбаатар "Кабиндаа тамхи татдаг, дэмбээ/бэлэн мөнгө авдаг нууц хайрцгийг жолооч нар дэмбээ гэж нэрлэдэг байна/ авдаг, иргэдтэй бүдүүлэг харьцаж байгаа автобусны жолоочийг ажлаас нь чөлөөлж явуулъя. Ажилд орох хүмүүс зөндөө байна. Чин сэтгэлээсээ ажлаа хийдэг эзэн шиг нь байвал автобусны жолоочоор ажиллана.

Тамхи татаж бааварлаад хүүхдүүдийг хаядаг, шугамаа орхиж давхидаг, машинаа угаахгүй, утсаар ярьдаг,  бэлэн мөнгө халаасалдаг автобусны жолооч нарт хариуцлага тооцох хэрэгтэй. Жолооч нэг бүрийн хяналтын камерыг өдөржин хянадаг ажилтан суулга.

Дэмбээний хайрцгийг онгойлгож, орлого нэмэгдүүлэх ажлыг хийх хэрэгтэй байна" гэсэн үүргийг өгөв.

Өнөөдрийн байдлаар нийт 1,124 автобус нийслэлчүүдэд үйлчилж байгаа аж. Автобусны жолоочийн сарын цалинг 3.5 сая төгрөг болгож, хариуцлагыг нэмэгдүүлэхээр болжээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
58
Зураг
ЗӨВ, ГОЁ
16
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
60 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.218.181] 2024/5/24
Бүдүүлэг хүүхнүүд бна хэд таарсан
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.181] 2024/5/24
Жолоочоос илүү шалгагч гэж хэцүү эмэгтэйчүүд бна автобуснаас шууд хөөгөөд буулгадаг Карт байхгүй гээд картыг нь зархаар,аваад явж болдоггүй юм уу
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.127] 2024/5/24
1.Буудлынхаа талбайг бүрэн эзлэж зогсоож сурга.Дөнгөж орох аядаад л зогсчихдог.Ар араасаа нь ирсэн нь багтахгүй бөөн давхарладсан шамбааралдсан юм болдог.Ирсэн дараалалаараа байраа эзлээд зогсвол хүмүүс өөр өөрийнхөө чиглэлийг хараад л тайван амгалан суучихна ш тээ. 2.Автобусны буудал талбайд зогссон , автобусны замаар явдаг хувийн машинуудыг шууд торгоё. 3.Жолоочийг маш сайн бэлтгэх, хувийн соёлтой,компаний болон хотын соёлыг түгээгч жолоочтой,автобусаа гадна дотногүй маш цэвэрхэн байлгадаг, буудлуудаа байнга зарладаг ,цагаа сайн барьдаг,зөвхөн картаар үйлчилдэг болго. 4.Зорчигчид их хотын соёлд суралцаж нэг нэгэндээ ямар нэг саад болохгүйг хичээж хотдоо цэвэр цэмцгэр амьдарцгаая!!!!!!!
1 | 0 Хариулах
иргэн [122.201.31.141] 2024/5/24
Яг зөв. заваараад тамхи татдаг утсаар хов баздаг п уншдаг мал ачиж яваа мэт аашладаг ялтай мэт ажлаа хийдэг эргүү бохир жолооч нарыг халаачээ. . Өндөр настан өвчтэй хүнийг унаган алдан суудал дээр бөгсөө тавихн завдалгүй хөдөлдөг буух суулгах дүрэмээ мэддэг юм уу үгүй ч юмуу мэдлэг муу хөлдүү жолооч нараа халбал таарна. .
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.169] 2024/5/24
автобусанд хөгжим хангинуулаж дуулж явдагаа л болиулаач.....бүр чих дүлийрэм шүүү...хүмүүстэй бүдүүлэг харьцдаг утасаар чанга ярин ангайлдан учиргүй инээлддэг бүдүүлэг жолооч нарыг бүгдийг нь болиул..Ер нь жолооч нарын сэтгэцийг шалгадаг болмоор....
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.140] 2024/5/24
Тэнцэх жолооч байгаа юм уу!!!Хэлсэндээ хүрээч ээ Хотын захирагч аа!!!!!
1 | 0 Хариулах
жолооч нар [66.181.187.136] 2024/5/23
Аймар харилцаатаы заваан тэгээд хөгшчүүд нь их бүдүүлэг заваан
1 | 0 Хариулах
[203.98.76.249] 2024/5/23
Ч1 байнга л 5 6 раа зэрэг ирээд л ихнхи нь хоосон явах юм. удаан хүлээх нь бас л удаан шүүү.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.184] 2024/5/23
Автобусны жолооч нарын байдал өмнөхөөсөө илүү соёлтой болсоор байгаа нь харагдаж байгаа ... гэвч утсаар чанга ярих жолооч мэр сэр байх юм ... аажимдаа болих биз дээ .
0 | 2 Хариулах
Зочин [110.12.68.232] 2024/5/22
нямбаатарын нэр нь дэмбээ баатарский боллоо хо хо хо
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.121] 2024/5/22
Abtobusuud tsagaa barihgui neg taldaa obooroh yum. Ugluunii ajild yabah tsaguudad abtobusaa hangaltai gargah bas ajil tarah uer abtobusaa hangaltai yabuulmaar bainaa. Abtobusnii jolooch nar mash ih soeltoi baimaar bna. Bas ih utasaar changa changa yardag. Abtobus dotroo zamiin marshutiin shem zurag baih heregtei baina.Bas abtobus dotoroo guideg sambaraar zamiin marshutaa yabuulah heregtei bna. Bayarllaa. Amjilt husie
1 | 0 Хариулах
Зочин [59.153.113.61] 2024/5/22
нэмээд тэр үхэх гэж бгаа юм шиг шүлжиж явдагаа халчвал
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.143] 2024/5/22
Nyambaatar odoo ch ongorson bh. Dahin hot udirdah erh avbal hotiin tatvar gargaad tendeesee niitiin teevree sanhuujuul. avtobusaa unegui bolgo toog ni nem. tugjteliin tosovoos av. Unegui bolchvol tugjrel bagasah bolno.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.218] 2024/5/22
Сард 3,5 саяын цалин авдаг байж дүрмээрээ явж чаддаггүй автуусны жолооч нарыг шууд халаачээ. Цаана нь ажилд орох гэсэн залуус зөндөө байншдээ. Кабиндаа тамхи татна. Утсаар ярина. Урсгал сөрж гүйцэж түрүүлнэ. Шахна. Зогсоол руу орж зогсохгүй шууд зам дээр зогсож хүнээ буулгана. 1-р эгнээгээрээ явахгүй сүлжинэ.
1 | 0 Хариулах
WAVY [202.55.188.90] 2024/5/22
Хуучин мөнгө хийдэг хайрцагтай байсан шдээ, тийш нь л хийлгээд бай, дээр нь автобус компаниуд өөрсдөө жаахан хариуцлагатай бай, татаас өгдөг явдлаа ер нь зогсоогоод үнийг чөлөөлөх хэрэгтэй шүү дээ
4 | 0 Хариулах
Хувь хүн [66.181.178.176] 2024/5/22
Мөнгөө төлдөггүй хүмүүст хариуцлага тооц
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.90] 2024/5/22
Маш зөв. Өөрсдийгөө ард түмэн гэж нэрлэсэн, ёс суртахууны хүмүүжилгүй,хулгайн санаа сэдэлтэй этгээдүүд даанч гэмээр олон байна. Зорчигчид нь ч тийм байна,жолооч нар нь ч тийм байна. Энэ тархинд байгаа ялзралыг засахад урт хугацаа хэрэгтэй.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.180.121] 2024/5/22
Автобусанд ороод картаа дарахгүй шууд хойшоо явж бга иргэдэд картаа дараарай гэхэд чи бэлэн мөнгө авах гээд л өөрсдийнхөө бурууг хэв нэг хэлж бга иргэд бдаг.Бидний татвар төлөгчдийн мөнгөөр хэнэг ч гүй явахаа эрх гэж ойлгодог оркууд бас байна.Харин ч автобусанд бга камераар бичигдэж олон нийтийн сүлжээнд тавих хэрэгтэй.
4 | 0 Хариулах
Зорчигч [192.82.64.133] 2024/5/22
Автобус сигналаа тасралтгүй удаанаар дарахаа болимоор байна. Сонсголын аппараттай, зорхний өвчтэй хүмүүсийн зочитол дарах юм. 2-187 дугаартай автобус, эмэгтэй жолооч шүү.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.25.162] 2024/5/22
Автобусны зарим жолооч нэрээ бөөн хараал хэлнэ, 9-с буух байтал 8 гээд урд автобусанд суу буулаа ч гэх шиг, дураараа, хүнээ бараг авахгүй 3 сек зогссон болоод явчихна, яаж байгаан гээд гомдол facebook группт нь хэлхээр хэдэн жолооч нар нь хурдан яв гээд цаанаас нь загинаад байдгымаа гэжүү. Хүнд үйлчлэх гэж байж өөрийн машинаараа авч яваа юм шиг л хандацгаахын
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.218] 2024/5/22
Автобус, жолооч 2 муу нэртэйч бид зорчиж л бна. Утсаар л их ярихында. Цаанаас нь хүн л залгаж бгашдэ. Нэгийгээ ажилтай бхад хүндэтгэж сурмаар тэгэж яваад алдаа гаргах вий гэж бодох хэрэгтэйм. Зарим нь сүртэй мөнгө авчил бдаг яарч явхад гээд загнаж харагдсан. Залуус шахалдаж биед хүрлээ гээдл бухимдаад л бга бсан. Автусанд хүнтэй ойр зогсохгүй гээд бга хүн бол алхах, эсүүл хувийнхаараа явах сонголт бий л бх. Эцсийн дүнд автусанд олон хүн суух сонголт хийж бга нь өөрөө бас амжилт шүү дэ .
2 | 0 Хариулах
Сайшаалт Ерөөлт [202.126.88.174] 2024/5/22
..сайн байна.! Их зөв шийдвэр гаргаж.
1 | 0 Хариулах
Cc [59.153.113.81] 2024/5/22
Zov
1 | 0 Хариулах
Сайхан [103.212.118.173] 2024/5/22
Зорчигч иргэд ч харьцаа муутай шүү.!! Иргэний үүрэгээ биелүүлдэггүй. Картаа цэнэглээгүй зорчигчид их явдаг юм билнн.!!! Буудалгүй газар бууяа гээд жолоочоос шаарданө.!!! Бүх зүйлд жолооч буруутай байна гээд байж бас боломжгүй. Иргэн жолооч хоёр өөрсдөө анхааоах хэрэгтэй.!!! Зорчигчоос болж ажилгүй болох жолооч ыага байгаасай.!¡! Камержуулах хэрэгтэй байх.!°
2 | 1 Хариулах
Сайшаалт Ерөөлт [202.126.88.174] 2024/5/22
..чи БИТГИЙ ХУЦ.
0 | 0 Хариулах
Сайхан [103.212.118.173] 2024/5/22
Зөв Автобусандаа тамхи татна Утсаар хашгичаж ярина Зорчигчоо харааж зүхнэ Хөлдүү мах аччихсан юм шиг огцом тоормолзож давиина Хувцаслалт муутай зарим жолооч нар.!
5 | 0 Хариулах
Сайшаалт Ерөөлт [202.126.88.174] 2024/5/22
..тийм муухай сөрөг ЭНЕРГИТЭЙ нахалний жолооч нар байгаа.! Эр нь ч эм нь ч тэр.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.204] 2024/5/22
Мөнгөө төлөхгүй орсон иргэнд шаардлага тавихаар бүдүүлэг харьцлаа гэсэн гомдол гараад ажилгүй болох юм байна нүдэн балай чихэн дүлий л явбал болох нь тэр
1 | 0 Хариулах
Орксизм [202.126.90.250] 2024/5/22
Иргэд өөрсдөө картаа цэнэглээд, шаардлага тавиад явах нь уг нь үүрэг юм даа.. Бүгд зэрэг бурууд хурц байхад аандаа наад жолооч нэртэй оркууд нь арчигдаад дуусна!!
1 | 0 Хариулах
АРД [202.9.40.197] 2024/5/21
Хамгийн ноцтой нь хүн тээвэрлэж яваагаа умартан хоорондоо уралдаж дахих нь бүүр аймаар, зогсоолоос хүнээ бүрэн авахгүй хөдлөх, буух газраа зогсохгүй хол очих зогсох нь инүүхэнд шүү
3 | 0 Хариулах
Зочин [202.9.40.9] 2024/5/21
Жолооч нь тамхи татах, хөгжим тавих, утсаар ярих гэдэг хөгжсөн орнуудад огт байдаггүй асуудал! Эргүү оркуудыг шууд зайлуул дараагийн жолоочдоо бэлтгэж оруул! Бас энд тэнд жорлон болгодог оо болих хэрэгтэй энэ жолооч нэртэй оркууд
5 | 0 Хариулах
дэндүү [202.126.89.225] 2024/5/21
3.5 сая авчихаад ичих ч үгүй мөнгө авч байдаг байдал засрахгүй л бн да өгж байгаа нт дандаа оркууд нийоээд нийтмйн тээврийг унагаж байгаа 2 луйварчин! шалгагч нарыг сөйн явуулаач !!
1 | 0 Хариулах
Зочин [66.181.181.147] 2024/5/21
Yag zuw tegd awtobusaa ugaadag bolgooh heregtei yagaad oroi buugd mashina ugaaj archd tsewerld ugch boldoggui yum be ih sain ugaah tsewerhen bh heregtei bna awtobus
1 | 0 Хариулах
Ars [66.181.180.198] 2024/5/21
Golduu hodooni orkuud bn.huvtsalalt muu tamhi tatna urgelj aduu mal eej aav hani mani gesen duu oriliiaad ooroo utastaigaa urgelj ahui amidralaa yariastai iim hund garuud choloich hiij bn daa.solongos german geed gazaruudad hotiin choloich n ingeed yavahiig uzsenguu arai buduuleg shu cholooch naraa
3 | 0 Хариулах
Зочин [103.168.34.183] 2024/5/21
Шинэ автобусанд жолооч тамхи татаад явах нь арай дэндүү.
5 | 0 Хариулах
Зочин [202.126.89.245] 2024/5/21
Болорчулуун аа. Хохь чинь. Чиний нөлөө намд ийм л бна. Гологдол гэдгээ мэдэхгүй шааж бна аа. Тулаанд зөвхөн шонхорууд нисдэг юм. Чиний кариар ингээд дуусаа
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.245] 2024/5/21
Болорчулуун аа. Хохь чинь. Чиний нөлөө намд ийм л бна. Гологдол гэдгээ мэдэхгүй шааж бна аа. Тулаанд зөвхөн шонхорууд нисдэг юм. Чиний кариар ингээд дуусаа
0 | 0 Хариулах
Nemeh [202.126.90.185] 2024/5/21
,Бас зүсэн зүйлийн хөгжим зааланд орилуулахыг нь хориглох, бүх зорчигчийг төлбөр төлөхийг шаардаж, төлөөгүй бол буулгах ёстой.
2 | 0 Хариулах
зочин [202.21.104.98] 2024/5/21
шоронгийн ялтан шиг байнга хянуулах юм байна
2 | 1 Хариулах
[203.98.76.249] 2024/5/21
сурталчилгаа хийгч дэвшигчид автобусаар явж сурталчилгаагаа хий. морин тэргээр явж мориор хөдөө яв.
0 | 0 Хариулах
Зочид [66.181.161.253] 2024/5/21
ӨӨРИЙГӨӨ ХАЛЖ БОЛДОГГҮЙ ЮМ БАЙХ ДАА. Өөрөө дээрдэх юмгүй бүдүүлэг юм байж ер нь тэгээд автобусны жолооч гэдгийн хасчих юм бол тэр чигээрээ хотын дарга тодорхойлолт Баас Б....... хол унадаггүй гэдэг дээ.
1 | 0 Хариулах
Зочин [202.131.225.53] 2024/5/21
ажиллах хүчни йдутагдалтай байгаа сургаад хяналтаа тавиад ажиллуулах арга бодох нь эхний ээлжинд зөв байх
0 | 1 Хариулах
Зочин [202.126.90.129] 2024/5/21
Бас нэг асуудал байгаа кармандаа орж хүнээ авахгүй нэг урсгал хааж хүнээ авдаг бас асуудал үүсгэж байгаа шүү
0 | 0 Хариулах
nsdfn [103.57.95.44] 2024/5/21
amjih uu?
1 | 0 Хариулах
Зочин [66.181.189.77] 2024/5/21
Наадуул чинь уурлахаараа гэнэт тооромсолж кайф авдаг шүү
5 | 0 Хариулах
Зочин [103.9.90.130] 2024/5/21
Зогсоолдоо зогсохгүй, хоорондын зай тодорхой бус асуудлуудаас гадна харилцаа муутай жолооч нарыг солих нь зөвөө
7 | 0 Хариулах
Ugly [202.126.89.183] 2024/5/21
UTSAAR YRIDAGAA YAHIN?
2 | 0 Хариулах
Зочин [202.9.40.204] 2024/5/21
Бүгд халагдах нь дээ
4 | 0 Хариулах
Зочин [150.69.52.212] 2024/5/21
Дэмбээ мэдэх үү хө? Зөв зүгээр байсан үгийг муу утгатай болгох юм. Улс төрч, нийслэлэийн захирагч хүн байж албан ёсны үг, яриатай баймаар юм.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2024/5/21
УУР УЦААРТАЙ СЭТГЭЛЗҮЙГЭЭ УДИРДАЖ ЧАДАХГҮЙ ЮМНУУДЫГ БАС ХАЛ, СУУЖ ЯВСАН АВТУУСНЫ ЖОЛООЧ ХАЖУУ МАШИНТАЙГАА ШАХАЛЦАЖ МУУДАЛЦАЭ ДАВХИЖ БАЙГААД ТҮК-ИЙН АЖИЛТНЫГ МӨРГӨЦӨН
5 | 0 Хариулах
Зочин [103.57.93.104] 2024/5/21
Маааш зөвввв
0 | 0 Хариулах
ааа [66.181.190.14] 2024/5/21
цалинг нь боломжийн хэмжээнд аваачсан бол тийм хариуцлага байх хэрэгтэй. буудалтай шахаж зогсохгүй бүтэн эгнээ хаана, машинтай шахалцаж уралдана. бүдүүлэг жолооч их бий.
15 | 1 Хариулах
Зочин [139.5.217.23] 2024/5/21
Мэдлэггүй өгөөмөр сэтгэл бол тэнэгийн төрсөн дүү. Энэ англи зүйр үг чамд яг тохирно
2 | 0 Хариулах
Зочин [59.153.85.10] 2024/5/21
Мэдлэггүй халуун сэтгэл бол тэнэгийн төрсөн дүү.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.74] 2024/5/21
цалинг нь нэмсэн ч бэлэн мөнгийг баруун солгойгүй авч байна лээ. Бас нэг гараараа утсаа, нэг гараараа жолоогоо бариад явах юм. Нэг орк жолооч хүүхэн хөдөлгөөнд оролцож байж видер колл хийгээд явж байсан ш дээ. Нэг мангар автобусны жолооч баагий жолоогоо тавьчихаад бэлэн гоймон идээд явахыг харж л байлаа. Бас нийтийн тээвэрт хөгжим чарлуулахыг болиочээ!!!!!
13 | 1 Хариулах
Зочин [139.5.219.214] 2024/5/21
Бэлэн мөнгө хийх ёстой хайрцаг нь байгаа боловч ам нь хаалттай хэвээрээ л бна. Бас жолооч нар хаана бие засч, хоол иддэг нь тодорхойгүй. Ямартай ч оффисын ажилтан шиг дуртай үед босоод нойл орох боломжгүй бас өдөржингөө түгжрээнд явж байгаа жолооч нар сэрүүхэн оффист суудаг хүмүүсийн хажууд ааш муутай байх нь аргагүй.
3 | 1 Хариулах
Зочин [67.220.180.82] 2024/5/21
Эцсийн буудал дээр буугаад хоол ундаа иддэг.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.212] 2024/5/21
Дэмбээ ? Балиар хар яриатай юмаа бодвол бэлэн мөнгийг хэлээд бгаа бололтой
1 | 0 Хариулах
Зочин [198.16.66.99] 2024/5/21
МАН-ыхан Дэмбээ гэвэл гар цайлгалтын мөнгийг хэлж байгаа юм аа. Өөрөөр хэлвэл авлига.
7 | 0 Хариулах
Зочин [103.161.242.143] 2024/5/21
Мөнгө авсаар
1 | 0 Хариулах