ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Нийтийн тээврийн автобусны жолооч нарын дийлэнх нь 36-45 насныхан

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын хэмжээнд өдөр бүр нийтийн тээврийн 1,000 гаруй автобус иргэдэд үйлчилдэг байна.

Харин нийтийн тээврийн салбарт ажиллаж буй жолоочийн статистик мэдээллээс дурдахад нийт 2,389 жолооч ажилладгаас 2,216 нь эрэгтэй бол 173 нь эмэгтэй хүн.

Насны хувьд эрэгтэй 25-65, эмэгтэй 26-65 насныхан нийтийн тээврийн автобусыг жолоодож, иргэдэд үйлчилдэг бөгөөд дийлэнх нь 36-45 насныхан байна.

Эдгээрийг хувиар харуулбал:

Эрэгтэй жолооч

  • 25 нас хүртэлх 1.09%
  • 26-35 нас 22.59%
  • 36-45 нас 37.78%
  • 46-55 нас 29.71%
  • 56-65 нас 8.66%
  • 65 наснаас дээш 0.18%

Эмэгтэй жолооч

  • 26-35 нас 8.09%
  • 36-45 нас 46.24%
  • 46-55 нас 42.2%
  • 56-65 нас 3.47%-ийг эзэлжээ.

Нийтийн Тээврийн Бодлогын Газар болон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, жолоочийн талаарх санал хүсэлт ,гомдол, талархал мэдээллээ https://ptd.ub.gov.mn/ хаягаар илгээж, хамтран ажиллах боломжтойг мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
💩 [66.181.181.116] 2025/1/25
emegtei joloochoor solio
0 | 1 Хариулах
Zochin [59.153.115.112] 2025/1/24
Амныхаа салиаг арилтал ярих жолооч байсаар байна ядаргаатай. Зорчигчид шаардлага тавихад тэр Нямбаатартаа хэл гээд хэрэлдэх. Бүх ажлаа дор бүрнээ хийчихвэл болно. Үнэн бүдүүлэг жолооч нар байх. Дуу хөгжим тавьж хашгируулна.
3 | 0 Хариулах
Зочин [103.168.34.156] 2025/1/24
Хүн тээврийн жолооч нарыг мэргэшүүлэх, соёлжуулахад маш хүчтэй анхаармаар бна. Зүгээр л том тэрэг барьдаг болгон хүн тээвэр хийдгүй юм бна шүү. Ховоны жолооч нар автобус бариад огцом хаз нэмэх, тоормослох, эгнээ байр сүлжих нь тээвэрлэж яваа хүмүүстээ сууснаасаа эсэн зовлон болох юм, бие муутай настайчууд биедээ гэмтэл аваад буух бол зөндөө юм бна. Суудлын бүрээсний аймшиг
2 | 0 Хариулах
Зочин [59.153.87.130] 2025/1/24
автобусны жолооч нарыг утсаар ажлаа хийж байх үедээ яриулахыг нь болиулах хэрэгтэй байна, заалаар дүүрэн хашгирч бүдүүлэг үг яриа хэлэн ажлын орчинд байгаа хүмүүсээ янз бүрээр дуудан ахуй амьдралаа тооцон ярьдагийг нь болиулах хэрэгтэй байна ажлаа хийж байгаа үедээ утсаар ярьж байгааг нь зорчигч нар нь хянаад холбогдох хүмүүст нь хэлээд арга хэмжээ авдаг журамд шилжүүлмээр санагдаж байна
3 | 0 Хариулах
хо и [171.5.4.235] 2025/1/24
жолооч бол зомпанийн шийдэх асуудал харин эгэзарт авлаггүй золигнуудыг яахвэ? ганган айфоне барьчихсан мөртлөө картгүй! Алт мөнгө болцон нэл ориг брэнд өмсчихсөн мөртлаө жинхэнэ орк хэвээрээ хүүхнүүд толгой хоосон !
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.140] 2025/1/24
Эмэгтэй жолооч нэмэх хэрэгтэй. Сагсуу эрчүүд нь ороод картаа уншуулаад юмнаас барьж амжаагүй байхад л ухасхийлгээд хаазлах юмаа. Яаарах юм огт байхгүй байхад тэгэж түлш үргүй шатаан огцом хурд хийх нь сагсуугийнх л байхдаа тэ. Огцом огцом тооромслох бол хэвийн зүйл болсон
3 | 0 Хариулах
Зочин [103.168.34.52] 2025/1/24
Хэнд ч хэрэггүй статистик байна хха
3 | 2 Хариулах
хо и [171.5.4.235] 2025/1/24
Саяхан нэг эерэг зүйл олж харав нэг залуухан жолооч руу мангө сарвайтал Эгчээ зориулалтын саванд нь хиыгээрэы бас Та үүнээс хойш картаар үохчоорой гэж харагдоаа цаадах нь ч зовсон бололтой тэгнээ гэж бх шиг болж бн шүү!!!
6 | 0 Хариулах