ФОТО: Монтел худалдааны төвийн гадаах талбайд монгол банхрын парад болов
Төв шуудангийн хойно байрлах Монтел худалдааны төвийн гадаах талбайд монгол банхрын парад өнөөдөр боллоо.
Монгол ахуй, нүүдэлчдийн соёлын салшгүй нэг хэсэг болсон монгол банхрын үүлдэр, онцлог шинж, уламжлал, үнэ цэнийг олон нийтэд сурталчлан таниулах энэхүү өдөрлөгийг "Монгол банхар судлалын холбоо" болон "1000 найз" нэгдэлтэй хамтран зохион байгуулжээ.
Өдөрлөгт энэ жилийн Ази тивийн шилдэг нохойгоор шалгарсан "Монгол банхар" оролцсон байна.
"Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас Монтелын гудамжийг автомашингүй “Чөлөөт гудамж” болгон зарлаж, худалдаа үйлчилгээ эрхлэх, соёл урлаг, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжүүдэд нээлттэй талбар болгон ашиглаж байгаа билээ. Энэ хүрээнд өнөөдөр "Монгол банхар" өдөрлөгийг зохион байгууллаа" гэж Монгол банхар судлалын холбооноос мэдээллээ.
Фото
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

