Корнеллийн их сургуулийн монгол оюутанд АНУ-ын шүүх найман жил хорих ял оноов

Э.Тэмүүлэн, iKon.mn
3 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

АНУ-ын Корнеллийн их сургуульд 2024 онд суралцаж байхдаа хүчингийн гэмт хэрэгт холбогдсон Монголын иргэн Э.Билгүүнийг яллах шүүх хурал энэ сарын 24-нд Нью Йорк мужийн Томпкинс дүүргийн шүүхэд болсон билээ.

Түүнийг нэгдүгээр зэргийн хүчингийн хэрэг болон хоёрдугаар зэргийн орон байранд хууль бусаар нэвтэрсэн хэрэгт буруутгасан юм. АНУ-ын тангарагтны шүүх долоо хоног хуралдсаны дараа өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 24-нд Э.Билгүүнийг бүх зүйл ангид гэм буруутай гэж дүгнэсэн.

Нью-Йорк мужийн хуулиар нэгдүгээр зэргийн хүчин нь хүчиндэх гэмт хэргийн хамгийн хүнд ангилал бөгөөд "B" ангиллын хүнд гэмт хэрэгт тооцогддог. Тус ангилалд гэм буруутай нь тогтоогдвол дээд тал нь 25 жилийн хорих ялтай. Харин доод тал нь таван жилийн хорих ял авдаг оноодог аж.

"The Sun" сонинд ирсэн мэдээллээр прокурорууд Э.Билгүүний хүчингийн хэрэгт 15, хулгайн хэрэгт 10 жилийн хорих ял оноох санал гаргажээ. Тэд "Хохирогчид учруулсан хохирол ноцтой, шүүгдэгч хийсэн үйлдэлдээ гэмшээгүй" гэж тайлбарлав.

Харин шүүхээс түүнд найман жилийн хорих ял оноосон бөгөөд энэ хугацаагаа дуусгасны дараа 10 жил шүүхийн хяналтад байх ял оноожээ. Энэ хугацаанд тэр дахин хэрэгт холбогдохгүй бол хариуцлага хүлээхгүй гэсэн үг.

Э.Билгүүн нь Корнеллийн их сургуулиас 328,000 ам.долларын тэтгэлэгээр суралцаж байсан юм.

зураг
 

 

Эх сурвалж: Cornell Sun