Маргааш эхлэх музейн долоо хоногоор Чингис хаан болон Богд хааны музей ажиллах цагийн хуваариа танилцууллаа

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 49 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Жил бүр гуравдугаар сарын эхний 7 хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулдаг.

Энэ өдрүүдэд Чингис хаан Үндэсний музей, Богд хааны ордон музей олон нийтэд үйлчлэх цагийн хуваариа танилцууллаа.

Тодруулбал гуравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд тус музей 09:00-16:00 цагийн хооронд ажиллана. Харин гуравдугаар сарын 3-ны Мягмар гарагт амрах хуваарьтай байна.

Чингис хааны хүндэтгэлийн өргөө болон Алтан шүтээн хөшөө нь тусгай үзэсгэлэн тул төлбөртэй байх аж.

Богд хааны ордон музей гуравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд 09:00-17:00 цаг хүртэл ажиллах бол гуравдугаар сарын 3, 4-нд амарна.

Засгийн газрын 2024 оны 96 дугаар тогтоолоор “Монголчуудын төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн 3 дугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Энэ хугацаанаас хойш гуравдугаар сарын эхний 7 хоногт төрийн өмчит болон орон нутгийн бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилдэг болсон билээ.