ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

ЖАГСААЛТ: Өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 13-ныг дуустал үнэ төлбөргүй үйлчлэх 10 музей

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 3 сарын 7
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээ өнөөдрөөс эхэлж байна. Нээлттэй өдрүүд гуравдугаар сарын 7-13-ны өдрүүдэд үргэлжилж төрийн болон орон нутгийн 35 музей оршин байгаа газар нутгийн ард иргэддээ музейн байнгын үзүүлэнгийн танхимаараа үнэ төлбөргүй үйлчлэх юм. 

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 96 дугаар тогтоолоор “Монголчуудын төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн 3 дугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. 

Энэ жилийн гуравдугаар сарын эхний долоо хоногт Монголчуудын үндэсний Цагаан сарын баяр давхацсан тул өнөөдрөөс эхлүүлж байгаа аж. 

Музейн нээлттэй өдрүүдээр тусгай үзэсгэлэн, боловсролын хөтөлбөр, лекц, уулзалт хэлэлцүүлэг зэрэг нийгэмд чиглэсэн олон төрлийн арга хэмжээ болох юм байна. 

Мөн энэ жил оюутан залуучуудын оролцоог түлхүү хангахыг зорьж Монголын оюутны холбоотой хамтран их, дээд сургуулийн парламентын мэтгэлцээний клубүүдийн оюутан, залуучуудын дунд “Монголчуудын түүх, соёлын өв, музей” сэдвийн хүрээнд “Уран илтгэлийн уралдаан”, “Мэтгэлцээн” явагдах  аж. 

УЛААНБААТАР ХОТОД 7 ХОНОГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧЛЭХ МУЗЕЙНУУД: 
зураг
 
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
зураг
 
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам