Нэг өдрийн дотор 16 хүн залиланд өртөж, 33 сая төгрөг алджээ

П.Сайнжаргал, IKON.MN
1 цаг 43 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цагдаагийн байгууллагад өчигдөр /2026.02.26/ 16 залилах гэмт хэрэг бүртгэгдсэн байна. 

Дээрх 16 гэмт хэргийн нийт хохирлын хэмжээ 33 сая орчим төгрөгт хүрснийг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ. 

Иймд залилан мэхлэх гэмт хэрэгт өртөхөөс сэргийлж

  • үл таних дугаараас ирсэн мессэж дэх холбоос дээр дарж нэвтрэхгүй байх,
  • регистрийн дугаар, банкны картын мэдээлэл, нууц үг, баталгаажуулах код зэрэг хувийн мэдээллийг цахимаар дамжуулан өгөхгүй байхыг анхааруулж байна.