"Менингококкт халдварын үед хүүхэд өндөр халуурах, арьсан дээр цусархаг тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрнэ"
Бага насны хүүхдэд илрэх шинж тэмдэг:
- 38°С-аас дээш халуурах
- Уйламтгай, тайвшрахгүй байх
- Хөхөө муу хөхөх, хоолонд дургүй болох
- Бөөлжих
- Нойрмоглох эсвэл сулрах
- Арьсан дээр ягаан, хөхөвтөр жижиг цусархаг тууралт гарах (даралтаар арилахгүй)
- Толгойн зулай товойх (нярайд)
- Гар, хөл хүйтэн болох
- Таталт өгөх.
Тууралт нь эхэндээ жижиг цэг хэлбэртэй гарч, богино хугацаанд томорч, тархдаг.
"Хэрэв дээрх шинж тэмдгүүдээс нэг болон хэд хэд нь илэрвэл яаралтай түргэн тусламж дуудаж, хамгийн ойрын эмнэлгийн байгууллагад нэн даруй хандах, хүүхдийнхээ биеийн байдлыг анхааралтай ажиглаж, эргэлзээ төрсөн тохиолдолд өөрөө эмчлэх гэж оролдохгүйгээр мэргэжлийн эмчид хандаарай.
Менингококкт халдвар нь цаг, минуттай уралддаг өвчин тул эрт оношлуулж, эмчлэх нь амь насыг аварна" гэв.
Тус өвчлөл хоёрдугаар сараас дөрөвдүгээр саруудад харьцангуй өндөр бүртгэгддэг зүй тогтол ажиглагджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

