Менингококкт халдварын улмаас нас барсан тохиолдлуудын 60-70% нь 24 цагаас дээш буюу оройтож эмнэлэгт хандсан байжээ

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 4 сарын 4
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын хэмжээнд энэ онд менингококкт халдварын дөрвөн тохиолдол, хоёр нас баралт бүртгэгдсэн талаар Халдварт өвчний судлал /ХӨСҮТ/-өөс мэдээллээ. 

Сүүлийн 10 жилийн хөдлөл зүйгээс харахад жилд дунджаар энэхүү халдварын ойролцоогоор найман тохиолдол, хоёр нас баралт бүртгэгддэг байна.

Менингококкт халдварын тохиолдол бүх насныханд бүртгэгдэж байгаа ч нийт өвчлөлийн 80-85 орчим хувь нь 0-4 настай хүүхд байгаа аж. Өвчлөгсдийн 77% нь гэртээ, 15% нь цэцэрлэгт, 8% нь сургуульд хамрагддаг хүүхдүүдийн дунд бүртгэгдсэн байна. 

Тус өвчлөл хоёрдугаар сараас дөрөвдүгээр саруудад харьцангуй өндөр бүртгэгддэг зүй тогтол ажиглагджээ. 

Нас барсан тохиолдолд хийсэн судалгаагаар эрүүл мэндийн байгууллагад 60-70% нь 24 цагаас дээш болсон хугацааны дараа буюу оройтож хандаж байгаа шалтгаан голлож байгаа юм байна. 

Сүүлийн 20 жилийн менингококкт халдварын байдлаас харахад 5-6 жилийн зайтай хүн амын дунд дэгдэлтийг үүсгэж байгаа аж. Хамгийн сүүлд 2019 онд 20 тохиолдол бүртгэгдсэн байна. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
БУРУУ
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа