ФОТО: МАН-ын Бага хурал хаалттай үргэлжилж байна
Монгол Ардын Нам /МАН/-ын Бага хурлын II хуралдаан Тусгаар тогтнолын ордонд болж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг хурлын даргаар сонгож баталжээ.
Энэ удаагийн хуралдаанаар МАН-ын дарга Н.Учралын улс төрийн илтгэл, намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын мэдээллийг сонсох, мөн “Гишүүн төвтэй нам 4-E стратеги”-ийг батлах зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Хөтөлбөрийн дагуу намын дарга Н.Учрал улс төрийн илтгэл тавьж, Ерөнхий сайд Г.Занданшатарын нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийн талаарх танилцуулга олон нийтэд нээлттэй хүрсэн бөгөөд үргэлжлүүлэн хэлэлцэх асуудлыг хаалттай явуулж байна.
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
