“Таны данс хязгаарлагдлаа” гэх хуурамч утгатай мессэж, сэжигтэй холбоосоор иргэдийг залилж байгааг АНХААРУУЛАВ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
“Таны данс хязгаарлагдлаа”, “Мэдээллээ баталгаажуулна уу” гэх хуурамч утгатай мессэж, сэжигтэй холбоосоор иргэдийг залилах гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгааг анхааруулав.
Залилагчид айлгаж, яаруулж, итгэл төрүүлэх үг хэллэг ашиглан таныг бодолгүй үйлдэл хийхэд хүргэдэг. Банк болон албан байгууллага хэзээ ч таны нууц үг, OTP кодыг мессэжээр асуухгүй.
Иймд
- Баталгаагүй холбоос дээр бүү дар.
- Хувийн мэдээлэл, нууц үг, OTP кодоо хэнд ч бүү дамжуул.
- Сэжигтэй тохиолдлыг албан ёсны эх сурвалжаар нягтлахыг ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс мэдээллээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
