Өчигдөр шөнө Увсын Зүүнговьд -42 градус хүйтэн хоножээ
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Өнгөрсөн шөнө /2026.02.26-27/ Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -36...-42 градус хүрснээс хамгийн хүйтэн нь Увсын Зүүнговьд -42 градус хүйтэн хоносон талаар цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Гуравдугаар сарын 02-нд ихэнх нутгаар, 03-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар жавартай хүйтэн байхыг онцгойлон анхааруулаад байгаа юм.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
