"Өнөөдөр автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй"
Засгийн газраас 2026 оны хоёрдугаар сарын 17-ны Битүүний өдрийн ажлын өдрийг 2026 оны хоёрдугаар сарын 28-ны Бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлсэн.
Ингэснээр Битүүнд бүх нийтээрээ амарч, төрийн болон хувийн байгууллагууд, сургуулиуд өнөөдөр нөхөж ажиллаж байна.
Харин тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэх эсэх тухай НЗДТГ, ТЦА-наас тодруулснаар өнөөдөр ажлын өдөр ч дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна. Ингэснээр бүх автомашин замын хөдөлгөөнд оролцох боломжтой.
Өнөөдрийн байдлаар нийслэл хотод өдөрт 612,000 гаруй тээврийн хэрэгсэл авто замын хөдөлгөөнд оролцдог байна.
Нийслэл хотод:
- 1, 6-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл – Даваа гараг
- 2, 7-оор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл – Мягмар гараг
- 3, 8-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл – Лхагва гараг
- 4, 9-өөр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл – Пүрэв гараг
- 5, 0-ээр төгссөн дугаартай тээврийн хэрэгслийг Баасан гарагт 08:00-20:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцуулдаггүй зохицуулалттай билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

