Уншиж байна ...

Цагаан сарын битүүн буюу хоёрдугаар сарын 17-ны Мягмар гарагт бүх нийтээрээ АМАРНА

Н.Эрхбаяр, iKon.mn
7 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ жилийн Цагаан сарын битүүний өдөр хоёрдугаар сарын 17-ны Мягмар гарагт таарч буй. 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2026 оны хоёрдугаар сарын 17-ны Мягмар гарагийн ажлын өдрийг 2026 оны хоёрдугаар сарын 28-ны Бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол үндэстний уламжлалт баяр Цагаан сарын битүүний өдөр 2026 онд Мягмар гарагт тохиож байгаатай холбогдуулан иргэдээс ажлын өдрийг шилжүүлэх хүсэлт гаргах болсон. “E-Mongolia” цахим системээр санал өгсөн иргэдийн 75 орчим хувь нь битүүний өдрийг амралтын өдөр байх нь зүйтэй гэж үзжээ.

Тиймээс иргэдийн хүсэлтийг харгалзан ажилтан, албан хаагчдын ажил, амралтын цагийг оновчтой зохицуулах, үндэсний уламжлалт баярыг гэр бүл, ахан дүүсийн хүрээнд ёс заншлын дагуу тэмдэглэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь хэсгийг үндэслэн дээрх шийдвэрийг гаргалаа.