Уншиж байна ...

"Өргөө зочид буудлыг нийслэлийн өмчид буцааж авах ажил үргэлжилж байна" гэлээ

Д.Янжиндулам, ikon.mn
7 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх Өглөөний гудамжинд байрлах “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцааж авах асуудал өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас яригдаж эхэлсэн.

Тус зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах шүүхийн шийдвэр 10 гаруй жилийн өмнө гарч 2025 оны арваннэгдүгээр сард зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах тухай шаардлагыг хүргүүлж байсан билээ.

Эх сурвалжийн мэдээлснээр өнөөдрийн байдлаар өмчлөлийн асуудлаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар болон тус зочид буудлыг эзэмшигч компанийн хэлцэл үргэлжилж байгаа аж.

Өргөө зочид буудлыг нийслэл өмчдөө авч дуудлагаар худалдан орлогыг энэ онд баригдах сургууль, цэцэрлэг болон нийтийн эзэмшлийн 32 талбайд байгуулах паркт зарцуулахаар төлөвлөжээ.