Уншиж байна ...

Хотын аж ахуйн ажил үйлчилгээнд хашлага угаагч машин зэрэг 71 техникийг авахаар болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
58 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хот, нийтийн аж ахуйн салбарт өнгөрсөн онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 167 машин техникээр парк шинэчлэл хийжээ.

Харин энэ онд парк шинэчлэл үргэлжлэх бөгөөд лаг цэвэрлэх, сорох машин, хашлага угаагч машин, хог шахаж ачдаг машин, шүүрдэгч машин, үерийн үед ус шавхагч насостой машин зэрэг 71 машин техникийг шинээр авах юм байна.

Эдгээр машин техникийг таван жилийн хугацаатай, урьдчилгаагүй, хүүгүй лизингээр гүйцэтгэгч байгууллагуудад гэрээлж өгснөөр санхүүгийн хүндрэлгүйгээр парк шинэчлэлээ хийх, цаашлаад сар бүрийн ашиглалтын төлбөрөөс сан үүсгэж парк шинэчлэлийг тогтмол тасралтгүй хийхээр болсныг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

2025-2026 онд хотын аж ахуйн ажил үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдаж авах төсөвт өртөг онд 45.1 тэрбум төгрөг бөгөөд энэ онд 15.2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн бол хот нийтийн тохижилт үйлчилгээний зардалд 55.3 тэрбум төгрөгийг зарцуулна.