Уншиж байна ...

Энэ онд хот нийтийн аж ахуйн салбарт 167 машин техник авчээ

Д.Янжиндулам, ikon.mn
3 цаг 33 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ онд Улаанбаатар хотын нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлт хийж, нийслэлийн хөрөнгө оруулалтаар 307 ширхэг машин техник авахаас 167 машин техник ирснийг хүлээн авчээ.

Эдгээр тоног төхөөрөмжүүдийг нийслэлийн есөн дүүрэг, Геодези, Усны Барилга Байгууламжийн Газар, Хот Тохижилтын Газар, Ус Сувгийн Удирдах Газар болон холбогдох чиг үүргийн байгууллагуудад хүлээлгэн өгч, хотын аж ахуйн ажилд ашиглаж байгаа аж.

Үүнээс дүүргүүдэд 124, харьяа газруудад 43 машин техникийг хуваарилжээ. Эдгээр машин техникийг таван жилийн хугацаатай, урьдчилгаагүй, хүүгүй лизингээр гүйцэтгэгч байгууллагуудад гэрээлж өгснөөр санхүүгийн хүндрэлгүйгээр парк шинэчлэлээ хийх, цаашлаад сар бүрийн ашиглалтын төлбөрөөс сан үүсгэж парк шинэчлэлийг тогтмол тасралтгүй хийх боломжийг бүрдүүлээд байна гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.