Уншиж байна ...
Зураг
Зураг

"Тээврийн хэрэгслийн дугаар хадгалах үйлчилгээ зогсоогүй" гэв

Д.Янжиндулам, ikon.mn
2 цаг 35 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоог 730,000-аас давуулахгүй байх шийдвэр хэрэгжиж, шинээр улсын дугаар олгохгүй байгаа билээ. Ингэхдээ Улаанбаатарын иргэн, ААН тээврийн хэрэгслээ зарсан тохиолдолд улсын дугаарыг авч үлдээд АТҮТ-д нэг жилийн 20,000 төгрөгийн хураамж төлж хадгалах боломжтой болоод буй.

Гэвч олон нийтийн цахим сүлжээгээр "Тээврийн хэрэгслийн дугаар хадгалах үйлчилгээ зогссон” гэх мэдээлэл гарчээ. Уг асуудалд АТҮТ-өөс "Манай байгууллагаас иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хэвийн үзүүлсээр байна. Тээврийн хэрэгслийн дугаар хадгалах үйлчилгээ зогсоогүй" гэж мэдэгдэв.

Харин Автотээврийн Хэрэгслийн Бүртгэл, Хяналтын Төвөөс тээврийн хэрэгсэлд Улаанбаатарын серитэй улсын дугаар олгох хүсэлтийг carplate.ulaanbaatar.mn системээр 2025 оны нэгдүгээр сарын 15-наас авч эхэлсэн боловч өнөөдрийн байдлаар нэг ч шинэ дугаар олгоогүй байна. Өнгөрсөн сард тус системд 1,385 хүсэлт бүртгэгдсэнээс 100 оноотой 54 иргэн эрэмбэлэгджээ. 

Нийслэлд автотээврийн хэрэгслийн улсын дугаар олгох журмаас:

зураг