ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Ниндэв: Тээврийн хэрэгсэл нь хайбрид хөдөлгүүртэй ч бензин гэж бүртгэгдсэний улмаас 15 оноо бодогдсон тохиолдол гарсан

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Автотээврийн Хэрэгслийн Бүртгэл, Хяналтын Төвөөс тээврийн хэрэгсэлд Улаанбаатарын серитэй улсын дугаар олгох хүсэлтийг авах carplate.ulaanbaatar.mn системийг танилцуулж, 2025 оны нэгдүгээр сарын 15-наас албан ёсоор нээгээд байгаа билээ.

"Системд тээврийн хэрэгслийн арлын дугаарыг оруулснаар шалгуурын дагуу оноо автоматаар бодогдоно. Хамгийн бага насжилттай/он залуу/, цахилгаан болон хайбрид хөдөлгүүртэй, зүүн гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл хамгийн өндөр оноо авна" гэж танилцуулаад буй.

Гэтэл бодит байдал дээр хайбрид хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэлд 15 оноо өгч, бензин, дизель хөдөлгүүртэйгийн хойно оруулж бүртгэж байна гэх мэдээлэл ирсэн юм.

Энэ тухай Автотээврийн Хэрэгслийн Бүртгэл, Хяналтын Төвийн дарга Э.Ниндэвээс тодруулж асуухад "carplate.ulaanbaatar.mn системд тээврийн хэрэгслийн арлын дугаарыг оруулахад тухайн тээврийн хэрэгсэл нь оношилгоонд орсон бол системээс бензин, хайбрид, дизель хөдөлгүүртэйг ялгаж оноо бодогддог. Хүн программ дээр бодож, оноо өгдөггүй.

100% цахилгаан, хосолсон хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэлд 20, бензин, дизель хөдөлгүүртэй машинд программаас тус бүр 15 оноо бодогдож, цахилгаан болон хосолсон хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл нь бензин, дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн өмнө эрэмбэлэгдэж байгаа юм.

Гэвч тухайн тээврийн хэрэгсэл нь хайбрид хөдөлгүүртэй ч бензин гэж бүртгэгдсэний улмаас 15 оноо бодогдсон 2-3 удаагийн тохиолдол гарсан. Энэ тохиолдолд тухайн иргэн гаалийн бичиг болон техникийн хяналтын үзлэгийн бүртгэл дээр тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг бензин, бензин цахилгаан хосолмол алинаар нь бүртгэснийг харж, механик алдаа гарсан газарт техникийн паспортоо авч очиж засуулах хэрэгтэй. 

Тээврийн хэрэгслийн хамгийн анхны бүртгэлийг гаалийн байгууллага, тус байгууллагын бүртгэлийг үндэслэж техникийн хяналтын үзлэгийн төв бүртгэдэг юм. Тэгэхээр энэ хоёр байгууллагад хандана.

Автотээврийн Хэрэгслийн Бүртгэл, Хяналтын Төвтэй 70111113 дугаарын утсанд хандаж тээврийн хэрэгсэлд Улаанбаатарын серитэй улсын дугаар олголтын талаар лавлах боломжтой" гэж тайлбарлалаа.

зураг
 

УБ серитэй улсын дугаар авах гэж байгаа тээврийн хэрэгслийг оношилгоонд буюу техникийн хяналтын үзлэгт заавал оруулсан байх ёстой шалгуур тавигдаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ТЭНЭГЛЭЛ
12
Зураг
ХАХА
3
Зураг
БУРУУ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.212.118.217] 2025/1/23
Ер нь Монгол иргэд ядуу гуйлгачин л бх ёстой юм бн л даа.Гутлаа ханзартал алхаад л..
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.86] 2025/1/26
Ардын намынханий туйлын зорилго бол ард түмнийг дуулгавартай, дуугай ноомой ядуу улны гуйлгачин байлгах! Тэгээд шүлс шиг цалин, нусан чинээ тэтгэвэр, халамж төдийхнөөр шар нар бор хоногийг өнгөрөөж байхад л болоо гэж үздэг юм шиг байгаан!
1 | 0 Хариулах
Зочин [66.181.181.138] 2025/1/22
Жолооны үнэмлэх аваад машин унахгүй удахаар яадаг бол
0 | 0 Хариулах
зочин [66.181.184.184] 2025/1/24
Цэвэршилт л эрт эхлэнэ дээ😛😛
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.96] 2025/1/22
Өөрсдөө бантан хутгаж орхиод иргэд рүү буруу өгч төвөг удаж байх юм буруугаа өөрсдөө засахаа ясийн хослолын голууд минь!
1 | 0 Хариулах
Утсаа авдаггүй [202.126.90.145] 2025/1/22
Гаалийн бүртгэл дээр зөв байхад бүх хайбридыг дан бензин тэрэг шиг бүртгэсэн байна. Тэрийгээ ганц нэг алдаа гэж тайлбарлжчээ. Гэтэл Вэб дээрээ хайбрид 15 оноо гээд бичсэн. Хүмүүс нь даргынхаа хэлснээс өөрөөр ажлаа хийдэг юмуу эсвэл дарга нь худалч юм уу? Бас утсаа авахгүй.
4 | 0 Хариулах
Hun [202.126.88.90] 2025/1/22
Нохойн баас шиг юм хийж байх юм. Улс болж тоглосон хэдэн арчаагүй, мэдлэг бүр түй ч байхгүй юу я зохицуулж чадахгүй гаруудыг дээрээ залцан өөрсдөө тэмцэж чаддаггүй ард түмэн одоо хохь нэхээс яахав дээ сда юмаа.
1 | 0 Хариулах
Zochin [66.181.179.96] 2025/1/21
Ene neg baliar zawharsan ymaa boliochee awto teewriin heltes chn zvgeer l mngo ugaah gazar bolloo shdee zahiin ng kanonii daatgaliin ajiltan ni dugaar awaad zarjiishd shaardlagagvi yman dr gerchilgeenii mngo gej hichneen awjiin medehgvi negniig ni zvgeer tultal ni zalilaar eniig enge teg gej bsnaa yag ochhoor bolkuu gd butsaajiishd 🤨 ingj ard tvmnee zowoohoo boliochee
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.44] 2025/1/21
2023ОНЫ ПРАДО 150-ЫГ ЕВРО -0 ГЭЭД БИЧЧИХСЭН, АЖЛАА МЭДЭХГҮЙ ХҮМҮҮСЭЭР ДҮҮРСЭН ГАЗАР. Тэгэхэд 1995 оны Прадо 95 нь Евро 3 гэх шиг.
0 | 0 Хариулах
Tumur [103.57.93.217] 2025/1/20
Hyambaatar gologiig tausand ni xutgaxsan.
1 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.188.128] 2025/1/20
Манай төр захиргааныхны хийж бгаа ажил ийм л баастайгаа хутгасан юм хийж бгаа юм даа
2 | 0 Хариулах
Санчир [202.55.188.34] 2025/1/20
Жийп машин татварыг дорвитой нэмээч ээ !!!
1 | 0 Хариулах
Galaa [139.5.219.59] 2025/1/20
Hubrid bugd l benzin zalgij baigaashde Uwul harinch ih iddeg baigaa shu Benzinees yalgaagui tatwariig adilhan awaarai
0 | 8 Хариулах
Зочин [59.153.114.150] 2025/1/20
Завхрал нугалаа хүний санаанд ороогүй орохгүй зүйл их гарна даа цаашид дөнгөж төрсөн хүүхдэд машины торгууль татвар бичигдсэн тавигдсан байхыг үгүйсгэж болохгүй цахимжих хэцүү дээ
5 | 0 Хариулах
Иргэн [122.201.31.67] 2025/1/20
Энэ хогийн ажлаа зогсоовол таарна зүгээр цэвэрхэн луйвар
8 | 0 Хариулах
Иргэн [103.57.94.135] 2025/1/20
МАХН-мафиууд юуу л хийгээд холин бантан хийгээд бн аа!!!
3 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2025/1/20
Энэ зураг дээр чинь угаасаа бензин, хайбрид аль аль нь адилхан 15 оноотой байна шдээ
2 | 4 Хариулах