ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Автомашинд Улаанбаатарын серитэй улсын дугаар олгох хүсэлтийг цахимаар авч эхэлж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тээврийн хэрэгсэлд Улаанбаатарын серитэй улсын дугаар олгох хүсэлтийг цахимаар авч эхэлж байна.

Улсын дугаар олгох carplate.ulaanbaatar.mn цахим системийг 2024 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр нээсэн бөгөөд өнөөдрийг хүртэл олон нийтэд танилцуулсан юм. Харин өнөөдрөөс хүсэлтийг албан ёсоор авч эхэллээ. 10:28 цагийн байдлаар уг системд 99 хүсэлт бүртгэгдэж, дараалалд орсон төлөвт байна.

Цахим системд нэвтэрч дугаар авах гэж байгаа тээврийн хэрэгслийн арлын дугаарыг оруулснаар тодорхой үзүүлэлтүүдээр шалгуурын дагуу оноог бодож, эрэмбэлэн харуулна. Ингэхдээ тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэн он, жолооны хүрд зэрэг шалгуураар эрэмбэлнэ.

Тухайлбал хөдөлгүүрийн төрөл 20, тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэн он 25, жолооны хүрд 55 хүртэл оноогоор эрэмбэлэгдэх юм байна. Сар бүрийн улсын дугаар олголтын хугацаанд эрэмбээр нь дээд тооны хязгаарт багтааж дугаарыг олгох зохицуулалттай.

зураг
 

Дугаар захиалахдаа carplate.ulaanbaatar.mn систем рүү И-Монголиагийн ДАН системээр нэвтэрч, Улаанбаатар хотын иргэн гэдгээ баталгаажуулна.

зураг
 
зураг
 

Статистик  мэдээллээс дурдахад нийслэл хотод бүртгэлтэй нийт 755,889 тээврийн хэрэгслийн 43.95% буюу 332,223-нь хосолсон хөдөлгүүртэй бол суудлын автомашин 584,151 байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [66.181.188.235] 2025/1/15
Нөгөө автомашины тоог 730- мянганд барина гээд байсан хууль маань 3- сар болоод замхарч байх шиг байна!!! Одоо бүгдээрээ түгжирээд байж дээ!!!
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.118] 2025/1/15
Энэ МАН чинь ард иргэдээ амьдрахад улам л хэцүү, төвөгтэй ,хорлонтой болгоод байхым даа яаж амьдрана даа хөөрхий ард иргэд минь
4 | 1 Хариулах
it guy [192.82.64.84] 2025/1/15
shalguur uzuuleltig n harah yum bol ilted hyatad mashin shahah gsn oroldlogo bga. Ter neeh mashinii hyazgaarlad bsn yum bhgu! zuun talda urultei bol 55 onoo ksh gulugnuud
1 | 0 Хариулах
id man [202.131.230.251] 2025/1/15
1 saya ch hurehgvi teevriin heregseltei yum bj olon uls enee teree geed gutsaaad bhiin zugeer dawhar zam bari tegeed l uur hottoi boloh tal deer tolgoigoo gashilgaad yaw laatai yum be ub odoo tegeed zugeer haya odoo zasaj tordood ungu orohgvi Zb bhgvi hotoor yadiin zaluu shine hot bariaaa malnuudaaa
0 | 0 Хариулах
кк [202.126.89.95] 2025/1/15
нөгөө хууль ингээд бас 3 хононийн зарчмаар замхрав шив! Монгол яасан хэцүү орон бэ пу ч хэрэгжидгүй хэрэгжүүлэх гэхээр тээг тавина амьдрал асар муу чигээрээ тэнэг усан тэнэг үндэстэн юм да!
1 | 0 Хариулах
Зочин [66.181.171.141] 2025/1/15
yapond 10 jil guisen Prius-ees yalgarah hort utaa ni shine land 200-s baga l daa unendee. Tiimees olon jiltei prius ni baigalid eeltei bgaam
4 | 0 Хариулах
Зочин [66.181.171.141] 2025/1/15
Link deer ni darsan chin facebook neegdeed bhiin yamar uchir bna daa?
0 | 0 Хариулах
зочин [103.57.93.208] 2025/1/15
Ченжүүдийн тоглолт хийж хүн явуулж дугаар авахуулна Яг иргэд хөөрхий цөөхөндөө Гэнэн байна аа
5 | 1 Хариулах
2154 [66.181.166.134] 2025/1/15
Ийм хачин далан нөхөөстэй дээл шиг, учир нь үл олдох, хүнд сурталтай үйлчилгээ гэж байх ёсгүй шүү. Төрийн үйлчилгээ төсөр, амархан байх ёстой. Яагаад арай ядан чардайж байж ганц, хөл дүүжлэх унаатай болсон, зовсон ард түмнээ ингэж чирэгдүүлээд байна аа. Нянбактерийн хийж байгаа ажил уу. Тийм бол ч ёстой жинхэнэ нян бактер байна даа. Малчин, тариаланч гээд янз бүрийн давхаргын, янү бүрийн нас, боловсролтой хүмүүс байнга машиндаа дугаар авч байгаа шүү дээ. Амархан болго оо. Төсөр болго. Чадахгүй бол чаддаг хүмүүст нь ажлын байраа суллаж өг.
8 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/1/15
Буруу рультэй машинд шаанс алга. Хуучин машин хямд худалдаж аваад хөдөө шилжүүлээд УБ дугаараа хадгалж үлдээд оруудж ирсэн машиндаа тавих ганц арга үлдсэн.
3 | 0 Хариулах
зочид [103.212.117.110] 2025/1/15
хэлснээсээ буцдаг ,муридаг улс хөгжих тухй бодох ч хэрэггүй.утаа,баасны хэрүүлээ хийгээд жаргалтай.
3 | 0 Хариулах