ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Ниндэв: Улаанбаатарын дугаар авах гэж байгаа автомашины арлын дугаарыг системд оруулснаар оноог бодож, эрэмбэлнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тээврийн хэрэгсэлд Улаанбаатарын дугаар авах хүсэлт илгээх Carplate цахим системийг арванхоёрдугаар сарын 30-ны өдөр нээж, нэгдүгээр сарын 15-ны өдөр иргэдээс улсын дугаарын захиалгыг албан ёсоор авч эхлэхээр болжээ.

Энэ талаар "Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв" ОНӨТҮГ-ын Зөрчил бүртгэлийн хэлтсийн дарга Э.Ниндэв "Улаанбаатар хотод тээврийн хэрэгсэлд шинээр улсын дугаар олгохоор боловсруулагдсан системийг танилцуулж байна.

Тээврийн хэрэгсэлд Улаанбаатарын дугаар шинээр олгох шалгуур, үзүүлэлт батлагдсаны дагуу систем боловсруулагдсан.

Улсын дугаар авах хүсэлт илгээх Carplate цахим системийг арванхоёрдугаар сарын 30-ны өдөр нээх бөгөөд 2025 оны нэгдүгээр сарын 14-ний хооронд иргэн, ААН систем рүү нэвтэрч мэдээллээ шалгах, системтэй танилцах боломжтой.

2025 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн улсын дугаарын захиалгыг албан ёсоор авахаар төлөвлөлөө.

carplate.ulaanbaatar.mn систем рүү И-Монголиагийн ДАН системээр нэвтэрч орж, Улаанбаатар хотын иргэн гэдгээ баталгаажуулж харна.

Системд нэвтэрч орсноор дугаар авах гэж байгаа тээврийн хэрэгслийн арлын дугаарыг оруулснаар тодорхой үзүүлэлтүүдээр шалгуурын дагуу оноог бодож, эрэмбэлэн харуулна. Жишээлбэл тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэн он, жолооны хүрд зэрэг шалгууруудаар эрэмбэлэгдэнэ.

Сар бүрийн улсын дугаар олголтын хугацаанд эрэмбээр нь дээд тооны хязгаарт багтааж олгоно.

Иргэдэд улсын болон олон улсын чанартай авто зам ашигласны болон Улаанбаатар хотын товчоодоор орсон, гарсан төлбөрийн үлдэгдэлгүй байх үндсэн шалгуурыг тавина.

Улаанбаатар хотод бүртгэлтэй байгаа нийт тээврийн хэрэгслийн статистикийг систем дээр харуулж байгаа" гэж мэдээллээ.

Нэгдүгээр сарын 15-ныг хүртэл тээврийн хэрэгсэлд Улаанбаатар хотын дугаар олгох carplate.ulaanbaatar.mn системтэй танилцахыг уриаллаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ТЭНЭГЛЭЛ
15
Зураг
ХАХА
5
Зураг
БАХАРХМААР
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.189.144] 2024/12/30
аралын дугаар 30 жил болоод дахиж ашигадаг гэлүү
0 | 0 Хариулах
kkk [202.55.180.58] 2024/12/30
Шаа шаа сда ямар бид 20 сая хүнтэй бээжин хотод амьдарч байгаа юу ,,,Хүнээс хуулсан ч учиртай хуулах хэрэгтэй штэ ,,,50000к байсан дугаар 1,000,000-1,500,000 ,,,Гаргаж байгаа шийдвэр нь дан муу үр дагавар дагуулна
0 | 0 Хариулах
Улхүү [103.168.34.168] 2024/12/29
Засгаа сольё.хүний эрхийг арай дор үзэж бна.
2 | 1 Хариулах
Зочин. [66.181.178.214] 2024/12/29
Хавьчалага дарангуйлалд амьдрах арчаагүй ард түмэн юм даа...МАНАН_гаа сонгоод бай.сонгоод бай. Ард чинь үлдэх үр хүүхдэд улам л илүү дарлал ирнэ. Тэр цагт хэнч туслах боломжгүй цаг ирэх вий
3 | 0 Хариулах
Манай бхячуул [59.153.87.51] 2024/12/29
Нэр шилжих хуучин машин худалдаж аваад тэрийгээ хөдөө малчиндаа бэлэглээд уб дугаарыг нь оруулж ирсэн жийпэндээ тавьж байгаа
3 | 0 Хариулах
Бэхээ [202.126.91.131] 2024/12/28
Худалдаж аваагүй машинд юуных нь зам ашигласны ,товчоогоор орж гарсны төлбөрийн үлдэгдэл байх юм вэ? Хотод явж байсан машин иргэд хоорондоо наймалцхад тавигдах шаардлаг юм байх даа.
0 | 0 Хариулах
Zochin Sain shand [139.5.216.57] 2024/12/28
Hokhi chini dee iim tene Lalaruudiig songoj baidag hokhi ni gekhees uur yu gekhuu
0 | 0 Хариулах
ЗочинЗОЧИН [66.181.180.254] 2024/12/28
Машин худалдаж авчихаад НОМЁР АВАХ ГЭЖ БӨӨН ЮМ БОЛОХ ЮМ БАЙНА ДАА ИНГЭЖ ХУЦАЖ БАЙХААР НАСЖИЛТ, ЖОЛООНЫ ХҮРДЭН ДЭЭРЭЭ ТЭДЭН ОНЫ ТЭДЭН САРААС хориглоно гээд ард түмэнд чиглэсэн уян хатан бодлого явуулаач тэр хооронд хүмүүс бэлтгэлээ хангана шүү дээ. Хурааж авах бүх юмаа нэмлээ Та нар 28 онд түм хайр зарлаад нэмэргүй болсон Наана нь зайлуулж ч мэднэ...
1 | 2 Хариулах
Зочин [103.212.162.84] 2024/12/28
28 онд наадуул чинь дахиад л гарна. Ард түмэн нэг шаалгуулсан бол сурчихдаг дуртай юм бишүү? МАН дахин дахин гараал байгаа биз дээ.
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.100] 2024/12/28
Монголын бүх зүйл стандарт бус эрлийз. Ертөнцийн хамгийн сонин улс, үндэстэн. Гэхдээ олон жилийн насгүй байх. Энэ үеийн тусгаар тогтнол маань энгийн иргэддээ хатуу ширүүн кастын нийгэм үйлчилдэг зурвасхан үе. Шинэ хөрөнгөтнүүд нь феодалын анги давхарга үүсгэж амжсан. Энэ цөөнх газар нутгийн нилээд хэсгийг урд хөршид илүүчилж хөрөнгөө арвитгах, нөгөө талаар ноёрхлоо хадгалахыг эрмэлзэнэ, яг одоо энэ үйл явц явагдаж бна. Гэхдээ гадаад тохиролцоо эвдэгдэнэ. Тусгаар тогтнолд төгсгөл ирнэ. Хөрөнгөтнүүд хөрөнгөө үр удамдаа хадгалж чадахгүй хүссэн ч хүсээгүй ч сална.
6 | 1 Хариулах
Зочин [202.9.40.161] 2024/12/28
ҮНЭН ШҮҮ ! ОЛОН ЖИЛ ОЛОН МЯНГАН ИРГЭДЭД ХАЛАМЖ НЭРЭЭР ТАРААСАН МӨНГӨӨР ХИЧНЭЭН ДЦС БАРИХ БОЛОМЖ АЛДАВ ??? ОЛОН ЖИЛ НҮШРС ЗАРСАН МӨНГӨНИЙ ХУРИМТЛАЛААР ХИЧНЭЭН ДЦС БАРИХ БОЛОМЖ АЛДАВ ??? САЯ Л ГЭХЭД БАЯЛГИЙН САНГИЙН МӨНГӨ ГЭЖ ХИЧНЭЭН ДЦС БАРИХ МӨНГИЙГ ИРГЭДЭД ТАРААВ ??? ОЛОН ЖИЛ СОНГУУЛИЙН САНАЛАА АЛДАЧИХ ГЭЖ АЙЖ ЧИЧИРЖ ИРГЭДИЙГ ХАЛАМЖИЛЖ ИРСНИЙ ГАЙ ӨНӨӨДӨР БИД ЦАХИЛГААНАА ХЯЗГАРЛУУЛААД СУУЖ БАЙНА. ОДОО ЭНЭ АЙДАС ДЭЭР ТОГЛОЛТ ХИЙЖ ОРОСЫН ДАЙНЫГ АЛБАН ЁЁООР САНХҮҮЖҮҮЛЭГЧ БОЛЖ ХУВИРЛАА !
1 | 1 Хариулах
Зочин [66.181.188.88] 2024/12/28
Хуулын цоорхойгоор торгуульж байна
2 | 0 Хариулах
Иргэн [103.57.95.139] 2024/12/28
Өөх ч биш булчирхай ч биш юм их хийх юмаа Монгол улсын төр!!! Одоо тэгээд буруу хүрдтэй машиныг УБ хотод оочирлож байгаад номер зүүж болно гээд байгаа юмуу!!! Тэгвэл хэзээ Монгол улсын замын хөдөлгөөний хууль бүрэн утгаараа хэрэгжиж улс шиг улс болохоо ил тод хугацааг нь зарлаач иргэд мэдэж ахуй амьдралаа зохицуулмаар байна Монгол улсын төр засаг минь!!! Ёстой нэг лойчихсон бөөрөнхий шийдвэр гаргах юм даа!!!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.168] 2024/12/27
УБ ХОТ БОЛ ЖИЖИГХЭН ХОТ. ДЭЛХИЙН ХОТУУДЫГ БОДОХОД ХҮН АМ ЦӨӨНТЭЙ ХОТ. БАРИЛГУУДАА ХӨГЖҮҮЛЭЭД БАЙДАГ ХАРИН ЗАМАА ХӨГЖҮҮЛЭХГҮЙ БАЙНА АА.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.168] 2024/12/27
МАШИНЫ ЗАМАА ХӨГЖҮҮЛЖ БОЛОВСРОНГУЙ БОЛГО. ДЭЭГҮҮР ДООГУУР ЯВДАГ ГҮҮРЭН ГАРЦУУДЫГ ЭЭЛЖ ДАРААГААР ХИЙ. ХУРДНЫ ЗАМ ТАВЬ.
1 | 2 Хариулах
Зочин [66.181.179.153] 2024/12/27
Шал дэмий юм хийж хүний ажил барахаа болиод.сард жилд олгох тоогоо тодорхой болго.10 жилээс дээш машиныг шууд хорь
1 | 3 Хариулах
Зочин [59.153.87.51] 2024/12/29
Дүүрчээд нэмж оруулахгүй гээд байхад яах гээд байдаг юм..
1 | 0 Хариулах
Зочин [103.212.117.168] 2024/12/27
НАД ШАЛГУУРИИГ МАШИН АВАХ БҮХ ХҮН ХАНГАЖ БАИГА ӨГВӨЛ ӨГ ҮГҮИ БОЛ БОЛЬ
0 | 0 Хариулах
Зочин [202.21.107.18] 2024/12/27
I smell avilga ajiltanguud ni budilulaad zarahaa medeh blguide 730 barij bga gej naidya
1 | 1 Хариулах