УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан болон Ж.Мөнхбат нар чөлөөлөгдөх хүсэлтээ энэ оны хоёрдугаар сард гаргасан.
Уг асуудлыг энэ долоо хоногт албан ёсоор хэлэлцэн шийдвэрлэнэ гэдгийг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хэлэв.
Мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Энэ долоо хоногт сайдаас чөлөөлнө. Засгийн газрын тухай хуулиараа 14 хоногийн дотор Ерөнхий сайд дараагийн сайдыг оруулж ирдэг" гэв.
Т.Аюурсайхан нь 2022 оны аравдугаар сарын 21-нд сайдаар томилогдсон ч дөрвөн сар орчмын дараа буюу 2023 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан.
Харин Ж.Мөнхбат нь энэ оны хоёрдугаар сарын 1-нд УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ гаргаж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!