• 6 сарын 14, Бямба
Уншиж байна ...

Иргэдээ бухимдуулах зүйл ярьсан Японы хөдөө аж ахуйн сайд огцрохоор болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өөрийгөө “цагаан будаа худалдаж авч үзээгүй” хэмээн ярьж, үнийн өсөлтийн дарамтад байгаа ард иргэдээ бухимдуулсан Япон улсын хөдөө аж ахуйн сайд өнөөдөр огцрох өргөдлөө гаргажээ.

Хөдөө аж ахуйн сайд Такү Это өнгөрсөн амралтын өдөр болсон нэг арга хэмжээний үеэр “Миний дэмжигчид надад маш ихийг хандивладаг тул би будаа худалдан авч үзээгүй. Бараг илүүдэл будаагаа зарах хэмжээний хандив өгдөг” гэж ярьсан юм.

Сүүлийн саруудад Японд цагаан будааны үнэ огцом өсөж, засгийн газар нь стратегийн нөөцөөсөө үнэ тогтворжуулах зорилгоор зах зээлд гаргаад байгаа.

Өнгөрсөн сарын байдлаар тус улсад цагаан будааны үнэ жилийн өмнөхөөсөө бараг хоёр дахин өссөн байжээ.

Японы ерөнхий сайд Шигэрү Ишиба өчигдөр Это сайдад хатуу сануулга өгсөн ч үргэлжлүүлэн ажиллуулахаар болсноо мэдээлж байв.

Харин сөрөг хүчнийхэн Этог огцрох ёстой гэж үзэж байсан юм. Тэгвэл сайд өнөөдөр өглөө огцрох хүсэлтээ гаргаж, ерөнхий сайд хүсэлтийг нь хүлээж авчээ.

2023 оны халуун цаг агаарын улмаас ургац муу гарсан, мөн өнгөрсөн оны “мега газар хөдлөлт”-ийн дуулианы улмаас иргэд их хэмжээгээр нөөцөлсөн зэрэг шалтгаануудын улмаас Японд будааны хомсдол үүссэн гэж үздэг.

 

Эх сурвалж: AFP

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
40
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа