• 6 сарын 14, Бямба

“Үнэгүй будаа иддэгээ гайхуулсан” хөдөө аж ахуйн сайдад Японы ерөнхий сайд хатуу сануулга өгөв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Иргэдийг бухимдуулах агуулгатай зүйл ярьсан хөдөө аж ахуйн сайддаа хатуу сануулга өгснийг Японы ерөнхий сайд Шигэрү Ишиба өчигдөр мэдэгджээ.

Сүүлийн саруудад тус улсад цагаан будааны үнэ эрс нэмэгдсэнтэй холбогдуулан засгийн газар стратегийн нөөцөөсөө зах зээлд нийлүүлж, үнэ тогтворжуулах арга хэмжээ авч байгаа юм.

Хөдөө аж ахуйн сайд Такү Это өнгөрсөн амралтын өдөр болсон нэг арга хэмжээний үеэр “Миний дэмжигчид надад маш ихийг хандивладаг тул би будаа худалдан авч үзээгүй. Бараг илүүдэл будаагаа зарах хэмжээний хандив өгдөг” гэж ярьжээ.

Ерөнхий сайд түүний ярьсан зүйлийг “маш их харамсмаар” гэж тодорхойлжээ.

Өнгөрсөн сарын байдлаар Японд цагаан будааны үнэ жилийн өмнөхөөсөө бараг хоёр дахин өссөн байв.

“Хөдөө аж ахуйн сайдын хийх ёстой ажил бол будааны үнийн хөөрөгдлийг шийдвэрлэх арга замыг санал болгох. Би түүнийг ийм шийдэл санал болгоно гэдэгт найдаж байна” гэж ерөнхий сайд Ишиба өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ.

Даваа гарагт сайд Это дахин мэдэгдэл хийхдээ худал зүйл ярьж, эхнэртээ зэмлүүлснээ хэлсэн юм.

“Тэр надад хандивын будаа дууссан тул будаа авахаар явснаа хэлсэн. Манай гэр бүл зөвхөн хандивын будаагаар амьдардаггүй юм байна” гэж тэр хэлжээ.

Өчигдөр тэр ерөнхий сайдтай уулзаж, хөдөө аж ахуйн сайдын албан тушаалаа үргэлжлүүлэн хашихаар болсныг мэдэгдсэн байна.

“Ерөнхий сайд надад маш хатуу үг хэлсэн. Бас халуун дулаан үг хэлж, эхлүүлсэн ажлынхаа үр дүнг харуулахыг надад даалгасан. Би нөөцийн будаа гаргах шийдвэрийг гаргасан хүмүүсийн нэг. Тиймээс та бүхний дэмжлэгтэйгээр би эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэхийг хүсэж байна” гэж Это энэ үеэр хэлжээ.

2023 оны халуун цаг агаарын улмаас ургац муу гарсан, мөн өнгөрсөн оны “мега газар хөдлөлт”-ийн дуулианы улмаас иргэд их хэмжээгээр нөөцөлсөн зэрэг шалтгаануудын улмаас Японд будааны хомсдол үүссэн гэж үздэг.

Хөдөө аж ахуйн сайдын ярьсан зүйлийг Японы сөрөг хүчний зарим төлөөлөл “маш зохисгүй, тэвчих аргагүй, огцрох хэмжээний асуудал” хэмээн дүгнэж байв.

 

Эх сурвалж: AFP

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ХАХА
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
37 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [157.15.7.113] 2025/5/22
Японд бас ийм маанаг хүн байдаг л юм байна.
0 | 0 Хариулах
Зочин [183.177.97.156] 2025/5/22
Бодвол дэмжигч нартайгаа уулзаж байхдаа та нарынхаа ачаар будаа авч үзсэнгүй гээд ярьсан юм байгаа биз хаха
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.90] 2025/5/22
Хойд солонгост бол будаа амины үнэтэй.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.243] 2025/5/21
Тэнэг Япончууд сүртэй шд.Нэг өрхийн хэрэглээний цагаан будаа аваа л биз.Будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр.
0 | 1 Хариулах
Зочин [202.9.41.123] 2025/5/21
Угаасаа хятад будааг хуурамч уутанд савлаад л зарж байгаа шдэ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.77] 2025/5/21
орлогоо нотолж чадахгүй төрөөс төрсөн саятан оюунэрдэнэ огцор
1 | 0 Хариулах
Зочин [45.117.32.5] 2025/5/21
Монголд зарж байгаа Япон будаа гээд байгаа нь худлаа юм бн Хомосдолтой орон будаа экспортлохгүй нь мэдээж
1 | 0 Хариулах
Зочин [66.181.188.173] 2025/5/21
Бүгд л хятад будаа. Хаа байсан Японоос тэр их үнэтэй будаа ирлээ юу гэснээс Аньшан гэж будаа шал шингүүргүй юм билээ, дахиж авахгүй
1 | 0 Хариулах
Зочин [59.153.114.127] 2025/5/21
Монголд японд зардагаас хямдхан япон будаа их зарж бна гэх юм тэр их ноотой шүү чинээлэг хүмүүс их авдаг гэнэ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.188.173] 2025/5/21
уучлалт гуйж огцорчээ тэнэг амьтан
1 | 1 Хариулах
Зочин [202.126.89.186] 2025/5/21
Чайна фракцийнхан Амарсайханаа ЕС болгохоор улайрч байна
0 | 1 Хариулах
Зочин [66.181.177.228] 2025/5/21
Үгүй байлгүй дээ. Тэр ямар нүүрээрээ ЕС хийх вэ дээ. Ёсзүйгүй, аймаар коммунист аргатай. Орчин үед тохиромжгүй менталити тэй хүн ш тээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.79] 2025/5/21
МАНАЙД БОЛ ДАН ЯЛААНУУД БАЙГАА
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.7] 2025/5/21
Ёс зүйтэй улсад өөр юмаа. Манайд идсэн уусан нь ил байхад л магтаад тушаал дэвшиж байдаг ариун явдал уу
0 | 0 Хариулах
үГЛЭЭ өвгөн [66.181.178.132] 2025/5/21
монголд.дарга анги сайн.амьдардаг. Ялаа.муу хүнс.олж иднэ.?!!
1 | 0 Хариулах
Зочин [185.253.121.5] 2025/5/21
БҮХЭЛ БҮТЭН ОРД ХУЛГАЙЛЦАН ГЯТАД ГАРАЛТАЙ ХУЛГАЙЧИЙГ ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ ЛЛРУУД ОЮУ ЭРДНЭЭС ЁС ЗҮЙ НЭХЭХ ЮМ ГЭНЭЭ? ЁСТОЙ ТҮЙ МАЙ.
0 | 2 Хариулах
Зочин [59.153.115.109] 2025/5/21
Mgl chuudd yos bhgui gj japan abgai hlsen vnen mgl chuud hudalch mungund durtai alban tushaaliin tuluu vr hvvhed ar geree hayj chddg blson bn ehner hvvhed nuhur svvdree solidog hvnd itgen gdg teneglel heniig ch hayan solin tiim hvmvvs
1 | 0 Хариулах
үГЛЭЭ өвгөн [66.181.178.132] 2025/5/21
ийм сайхан.үг сонсмоор байна. О.Эрдэнэ..нүүрс иддэг .цатгалан болсон бхйраа!??
0 | 1 Хариулах
ОЮУНЭРДЭНЭ ЭС [103.141.250.2] 2025/5/21
САЙД НЬ БНААА. ТЭНЭГ ГАРУУД ВЭ ТЭ ХАХА? БИД НАРААС СУРАЛЦМААР ЮМАА ГАНЦ БУДАА ХУЛГАЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ. БИ БОЛ БҮХЭЛ БҮТЭН ОРД ГАЗАР НҮҮРСЭЭР НЬ ХУЛГАЙ ХИЙДЭГ
4 | 2 Хариулах
Зочин [203.17.23.177] 2025/5/21
ГЭТЭЛ МАНАЙ МОЯА ООРКУУД ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭ ГЭСЭН ЯМАР Ч ОЙЛГОЛТ АЛГА. МОНГОЛД БОЛ ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН ДУУЧИН, МОНГОЛЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ХОЙШ ТАТСАН БӨХ, УЛСЫН МӨНГӨӨР ТУЙЛСАН САЙДЫН ХҮҮГИЙН ЗӨВ БОЛЖ ДУУСДАГ. ЗАРИМ ИРГЭД НЬ ТҮҮНИЙГ БҮР ДЭМЖДЭГ ГЭЭД БОД.
5 | 1 Хариулах
Зочин [103.212.119.34] 2025/5/21
аавынхөө хулгайлсан мөнгөөр сургуульд сураад байгааг ойлгодоггүй гээд олон арван жилийн өмнө япон эмэгтэй хэлж байсан. одоо бол тэрнээс хэд дахин муухай болсон хотын авилгагчид бол
5 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/5/21
Аль газар амнаасаа л болох юм даа
2 | 1 Хариулах
Зочин [103.212.119.34] 2025/5/21
манайхны хажууд "ялааны баас" л зүгээр ярьсан байна ш дээ. хүүхэд нь бүүр гайхуулаад, иргэдээ боол мэт доромжлоодганц удаагийн гаралтаараа 100 саяыг цацаад. эцэг нь гарч ирээд ялаа гэж загнаад. энэ авилгагчид чинь ямар садист, ямар их баяжчихсан юм бэ. тэр ард түмнээ ул гэсэн авгайг яагаад дэвшүүлээд явуулчихаж байгаа юм.
7 | 0 Хариулах
Зочин [183.177.97.156] 2025/5/21
Огцорч байгаа юм байна. Зохисгүй үг хэлснийхээ төлөө. ХАА-н сайдын хувьд цаг үеэ олоогүй мэдрэмжгүй жөүк хэлж. Манайд бол улныхан, ялаа, барахгүй шоо гээд байж байдаг.
9 | 1 Хариулах
Зочин [103.212.119.34] 2025/5/21
нэг батлан хамгаалахын орлогч сайдаа клинтон авгайгаар хүүхдийнхээ тэтгэлгийг төлүүлчихэж гээд л огцруулж байсан юм даа.
4 | 0 Хариулах
ширэн нүүрт [45.13.225.69] 2025/5/21
манайхны илдэлт үнэгүй будаа бол жижигхэн хорхой биз дээ ай японд байсан бол данх энэ тэр үр удмаараа цаазлуулсан байх юм байна.
12 | 0 Хариулах
Зочин [103.212.119.34] 2025/5/21
өө энэ авилгагчид чинь аль хэдийн удмаараа байхгүй болсон. тэр тэнэг бандь, охин эд нарыг олны өмнө номхон зогсоож мэдүүлэг аваад сүйд хийж байгаа. Кореан агаарын компаний даргын охин гээд нэг авгайг яалаа
9 | 0 Хариулах
Зочин [12.172.251.103] 2025/5/21
Иргэд нь дургүйцээд орлогоо нотол, боловсролоо нотол гээд байхад л ёс зүйгүй үйлдлээ давтаж байгаа эргүү ОЭ зайлаач!!!
9 | 1 Хариулах
Зочин [202.9.46.9] 2025/5/21
Бараг над шиг нөхөр байна даа. Манай хамаатнууд хөдөөнөөс идэш явуулчихдаг, манайх бараг мах авдаггүй. Намайг хурган дарга энд тэнд хурал зөвлөгөөн, хүлээн авалт, найр хуримд их урьдаг. Би тэндээс цадталаа сайн идээд заримдаа гэртээ хоол хийж иддэггүй.
6 | 0 Хариулах
Зочин [66.181.160.56] 2025/5/21
МАНай хулгайчууд хэдэн их наядаар нь хулгайлаад байдаг өлөнгүүд нь далга гоё далга сайхан гэж хэлээ хазаж долоосоор л псдаа юмаа
8 | 0 Хариулах
ширэн нүүрт [45.13.225.69] 2025/5/21
Манай шүрэн нүүрт харж аваасай эд нар удахгүй харахири ч хийж чадах харьуцлагатай хүмүүс хэлсэн бол хэлсэн.
5 | 0 Хариулах
Зочин [122.201.31.235] 2025/5/21
Данх сү ри
2 | 0 Хариулах
Зочин [66.181.180.122] 2025/5/21
УГААСАА ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭГЭЭД АЖЛАА ӨГӨХ ӨРГӨДЛӨӨ ӨГЧИХЛӨӨ, ГЭТЭЛ МАНАЙ ШИРЭН НҮҮРТ ЯАЖ БАЙНА?
6 | 0 Хариулах
Зочин [103.119.92.175] 2025/5/21
Дайсандаа олзлогдож байснаас гэдсээ хүүлж үхэхийг илүүд үздэг үндэстэн шүү дээ.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.64] 2025/5/21
Мэйжигээс өмнө феодалийн үед даймёонууд бараа бологсодоо дагуулаад ингээд явдаг энэ заншил японы нийгэмд яг хэвээрээ. Компаниудын ажилтнууд нь захирлаа дагаад, төрийн ажиллагсад нь сайд дарга нараа ингээд дагаж явдаг заншил нь арилаагүй
2 | 0 Хариулах
Зочин [172.59.187.78] 2025/5/21
Mongold bol bvvr tvgeel gadaad yawahdaa ajiliin alband nuuts amragaa hvrtel awch yawdag
1 | 0 Хариулах
Зочин [183.177.97.156] 2025/5/21
Их сургуульд манай нэг багш байнга л хоёр гурван хүн дагуулчихсан явдаг байж билээ. Олон компанийн ТУЗ-д байдаг, Японы хөрөнгийн бирждээ зөвлөдөг лут амьтан гэж байсан.
0 | 0 Хариулах