• 6 сарын 13, Баасан

"The MongolZ" баг өндөр чансаатай "IEM Dallas 2025" тэмцээний Playoffs шатанд шалгарлаа

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын өндөр чансаатай "Intel Extreme Masters Dallas 2025" тэмцээн АНУ-ын Даллас хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна. 

Нийт нэг сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд 16 баг хоёр хэсэгт хуваагдан тоглоно. Манай улсын "The MongolZ" багийн хувьд Азийн чансааны оноогоороо уригдан оролцож байгаа юм. 

Тэд А хэсгээс Playoffs-д шалгарах эрхийн төлөө Европын "G2 Esports" багтай  "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар тоглож, 2:0-оор хожлоо. Манай баг өөрсдийнхөө сонгосон "Inferno map" дээр 13:4-өөр хожсон. Үргэлжлүүлэн эсрэг багийн сонгосон "Dust II map" дээр 13:7 онооны харьцаатай ялалт байгуулж байна. 

Ийнхүү "The MongolZ" баг "Intel Extreme Masters Dallas 2025" тэмцээний хасагдах буюу Playoffs шатанд шалгарлаа. Гэхдээ А хэсгээс нэгдүгээр байраар гарах эсэхээ Францын "Team Vitality" багтай маргааш 07:00 цагт (цаг нь өөрчлөгдөж магадгүй) тоглож шийдэх юм. 

Хэрэв хожвол энэ тэмцээнийг шөвгийн дөрвөн багийн шатнаас үргэлжлүүлнэ. Харин хожигдвол шөвгийн зургаа буюу А болон В хэсгийн хоёр, гуравдугаар байрт шалгарсан багийн аль нэгтэй нь тоглоно. 

зураг
 

"Intel Extreme Masters Dallas 2025" тэмцээнд түрүүлсэн баг 285,000 ам.доллар, аман хүзүүдсэн баг 150,000 ам.долларын шагнал хүртэх юм. Мөн тус тэмцээн дууссаны дараа "Counter Strike 2" тоглоомын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) буюу "BLAST.tv Austin Major 2025" зургаадугаар сарын 02-22-нд АНУ-д зохион байгуулагдана.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
22
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Borchi [103.212.162.36] 2025/5/22
Mongolz zorigtoi vzeerei
0 | 0 Хариулах
Hojiloos ooriig meddegui bag [66.181.188.250] 2025/5/21
Vitality bainga hojood bga shaltgaan ni sponsor sanhuu saitai bga uchir bet ntriig bol hayad Zovhon hojil turuuleh tsom orgoh tuhai l buh zoriulj bga uuniihee achaar hojigdolgui amjilttai #1 bag bolson bnaa. 🧠🧠🧠
4 | 2 Хариулах
Зочин [103.10.20.218] 2025/5/21
Ганц тэр бишээ, тоглогч нарын чадамж маш сайн байгаа ялангуяа Zywoo
1 | 1 Хариулах
Зочин [202.126.89.76] 2025/5/21
дандаа плэй оф дээр хожигдоод нэг л ёндоогүй байна даа. Ном уншуул....
4 | 0 Хариулах
Tom zorilgotoi tuushtai hichee [66.181.188.250] 2025/5/21
Toglolt bolgon deeree l sain hicheenee geh heregtei. Aldaagui toglovol hojoodl vn
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.50] 2025/5/21
ugasaa playoff -s tsaashaa gardgui bz dee
0 | 0 Хариулах
Зочин [222.230.42.115] 2025/5/21
Tegeed?
0 | 0 Хариулах
Зочин [222.230.42.115] 2025/5/21
Энэ удаад манайх форм дажгүй харагдаж байна. Дээрээс нь 2 сул багтай таарлаа. Одоо Виталитиг хусна л гэж үзнэ ш дээ.
1 | 0 Хариулах
Зочин [222.230.42.115] 2025/5/21
Монголзыг Group Stage-н мангаснууд гэдэг болж. Яагаад гэхээр Group Stage дээрээ азаргалчихаад, яг хасагдах шатанд тайзан дээр гарахаар тоглолт нь биш болчихдог гээд. Одоо Виталититай Group Stage дээр таарсан юм чинь француудад жоохон цочроо оруулна байгаа манайхан.
2 | 0 Хариулах
Tom zorilgotoi tuushtai hichee [66.181.188.250] 2025/5/21
Chansaagaaraa 1t bichigdeh Major t turuuleh mon tom tom temtseend tsom orgoh hurtlee zutgeed l baih heregtei.
2 | 0 Хариулах
Зочин [139.5.217.176] 2025/5/21
ёстой сэхээ өгөхгүй аллаадаа хаха
1 | 0 Хариулах