• 6 сарын 14, Бямба

“Улсын олимпиадуудын шилдэг оролцогчид Юнител группэд ажиллахаар уригдлаа”

ikon.mn
2025 оны 5 сарын 21
ikon.mn

2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улиралд зохион байгуулагдсан “Улсын Программчлалын XXXIII Олимпиад”, “Электроникийн Улсын XXI Олимпиад”, “ Үндэсний Программчлалын XV Олимпиад”-ын шагналт байранд шалгарсан 48 оюутан Юнител групп-т ажилд уригдлаа.

зураг
 

Тэдний хувьд шинжлэх ухаан, инженерчлэл, технологийн болон математикийн (STEAM) боловсролыг хөгжүүлэх, ирээдүйн инженерүүдийг бэлтгэх хүрээнд 2022 оноос эхлэн улсын чанартай программчлал, электроник, компьютер сүлжээний олимпиадуудыг дэмжин ажиллаж, шалгарсан оюутнуудыг ажилд урих соёлыг дэлгэрүүлжээ.

зураг
 

МУБИС болон “Монголын мэдээлэл зүйн боловсролын тооцоолол нийгэмлэг”-ээс 2025 оны 4 сарын 26,27-нд зохион байгуулсан “УЛСЫН ПРОГРАММЧЛАЛЫН XXXIII ОЛИМПИАД”-д программчлал, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг 7 их, дээд сургуулийн 11 баг, 33 оюутан шалгаран амжилттай оролцож тооцоолол, кодчилол болон бүтээлч сэтгэлгээний ур чадвараараа өрсөлдсөн юм.

зураг
 
зураг
 

“ЭЛЕКТРОНИКИЙН УЛСЫН XXI ОЛИМПИАД”-ийг ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулиас 5 сарын 3,4-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд электроникийн чиглэлээр сургалт явуулдаг найман их дээд сургууль, коллежийн 20 багш, 60 гаруй оюутнууд хоёр өдрийн турш мэдлэг чадвараа сорин уралдаж, багийн дүнгээр ШУТИС-ийн МХТС I, МХТС II болон Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн багууд тэргүүлжээ.

зураг
 
зураг
 

Монгол Улсын Их Сургуулиас 5 сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулсан “ҮНДЭСНИЙ ПРОГРАММЧЛАЛЫН XV ОЛИМПИАД”-д мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 3 байгууллага, 11 их, дээд сургуулийн 18 баг, 60 гаруй оюутнууд дасгалжуулагч багш нарын хамт мэргэжлийн ур чадвараа сорин өрсөлдсөн бөгөөд тэргүүн байранд шалгарсан МУИС-ийн “TREAPLE” баг 2025 оны Ази тивийн программчлалын 50 дахь олимпиадад эх орноо төлөөлөн оролцох эрхийг гардан авчээ.

зураг
 
зураг
 

Улсын чанартай олимпиадуудаас шалгарсан баг тамирчдад тивийн болон олон улсын түвшинд ур чадвараа сорих үүд хаалга нээгдэхийн зэрэгцээ ажлын байранд өөрсдийн сурсан мэдсэнийг амьдралдаа бодитоор хэрэгжүүлж, томоохон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлэх, хувь нэмрээ оруулах боломжтой болдог байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.