• 6 сарын 14, Бямба

LC Waikiki: Дэлхийд танигдсан загварын брэнд бидэнд илүү ойртож байна!

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 5 сарын 21
ikon.mn

Туркийн алдарт LC Waikiki брэнд хэрэглэгчдэдээ улам ойртон, Soyolj Mall-н 4-р давхарт шинэ салбараа нээхэд бэлэн боллоо. Франц улсаас үүсэлтэй "fast fashion" чиглэлээр дэлхийд танигдсан энэхүү брэндийг Монголд BTF International компани албан ёсны онцгой эрхтэйгээр оруулж ирж буй билээ.

зураг
 

2024 оны 11-р сарын 23-нд Зайсан толгойн зүүн хойно байрлах SkyWing Center-т анхны салбараа амжилттай нээсэн LC Waikiki нь “Хүн бүр сайхан хувцаслах эрхтэй” уриан дор үйл ажиллагаагаа явуулж байна. Гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан, чанартай хэр нь боломжийн үнэтэй хувцас санал болгодог тус брэнд нь өдгөө дэлхий даяар минут тутамд 2,155 бүтээгдэхүүн борлуулж байгаа гэдгээрээ онцлог.

Нярай хүүхдээс эхлээд өсвөр насныхан, залуучууд, оффисын ажилтнууд болон ахмад настнуудад хүртэл зориулсан өргөн сонголт бүхий хувцас, хэрэглэлтэй LC Waikiki брэндийн шинэ салбарын нээлт энэ 5-р сарын 25-ны өдөр 11:00 цагт Soyolj Mall -н 4 давхарт болох гэж байна.

   Нээлтийн өдөр таныг дараах онцгой бэлгүүд хүлээж байна:

  • Ирсэн бүх зочдод гарын бэлэг
  • Уран бүтээлчдийн мэндчилгээ
  • 250,000₮-с дээш худалдан авалт бүрд тусгай бэлэг
  • Тусгай бүтээгдэхүүний булан- Gremix Chest тоглоомын дэлгүүрийн хэсэг.

Gremmy’s chest тоглоомын дэлгүүр LC Waikiki-д нээгдэж байна!


Та хайртай дотнын хүнтэйгээ LC Waikiki брэндийн бүтээгдэхүүнээс сонгон худалдан авалт хийхээс гадна, таны хүүхэд Gremmy’s chest тоглоомын дэлгүүрээр зочлон хүссэн бүтээгдэхүүнээ авах боломжтой юм. Gremmy’s chest хэсэгт үйлчлүүлснээр та болон таны гэр бүлийн бүхий л гишүүд бүгдийг нэг доороос, хүссэн зүйлээ хурдан шуурхай авах тав тухтай орчныг бүрдүүлнэ.

зураг
 

LC Waikiki брэндийн үүсэл, хөгжил

LC Waikiki брэнд нь 1988 онд Францад үүсэж, нэрийнхээ "LC" буюу "Les Copains" (найзууд) гэсэн утгыг “Waikiki” хэмээх далайн эргийн аялгуулаг нэртэй хослуулан бүрдүүлжээ. 1997 онд Туркт албан ёсоор үүсгэн байгуулагдсан тус брэнд нь "Хүн бүр сайхан хувцаслах эрхтэй" гэсэн философио баримтлан хурдан эргэлттэй, загварлаг, хүртээмжтэй хувцас үйлдвэрлэлд анхаарсаар ирсэн юм.

2009 онд анхны олон улсын дэлгүүрээ нээснээр LC Waikiki дэлхий дахинд хөл тавьж, 2014 он гэхэд Европын тэргүүлэх хувцасны жижиглэн худалдааны брэндүүдийн нэг болж чаджээ. Өнөөдөр тус брэнд нь дэлхийн 59 улсад 1,200 гаруй салбартай, 22 улсад зах зээлийн тэргүүлэгч байр суурийг эзэлж байна. Тэгвэл Монгол Улс LC Waikiki брэндийн 60 дахь орон болж, дэлхийн стандартыг хангасан чанартай хувцсыг дотоодын хэрэглэгчдэд ойртуулж байгаа нь энэхүү шинэ салбарын онцлог юм.

Дэлхийн зах зээлд LC Waikiki брэндийн байр суурь

LC Waikiki нь жилд 600 сая орчим бүтээгдэхүүн борлуулж, дэлхийн хэмжээнд 17 сая хэрэглэгчдэд үйлчилдэг бөгөөд, өдгөө 2024 онд тэдний экспортын орлого 1.2 тэрбум ам.долларт хүрч, 2025 онд 1.4 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьжээ. Түүнчлэн, LC Waikiki нь Европын зах зээлд тэргүүлэх гурван брэндийн нэг болох зорилготойгоор үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Тэдний e-commerce буюу цахим худалдааны салбарын орлого 70%-р өсөх төлөвтэй бөгөөд логистик, дижитал шилжилтэд 130 сая ам.долларыг хөрөнгө оруулах төлөвлөгөөтэй байна.

- эх сурвалж: Türkiye Today

зураг
 

Монгол дахь LC Waikiki брэндийн үйл ажиллагаа

Монгол Улс нь LC Waikiki брэндийн 60 дахь орон болж, 2024 оны 11-р сард Зайсан толгойн SkyWing Center-д анхны салбараа нээсэн бөгөөд тус брэнд нь Монголын хэрэглэгчдэд чанартай, загварлаг, хямд үнэтэй хувцас хэрэглэл санал болгож байгаагаараа онцлог юм. 2025 оны 5-р сарын 25-с эхлэн Soyolj Mall-ын 4-р давхарт хоёр дахь салбараа нээх гэж байгаа нь хэрэглэгчдэдээ илүү ойртон, чанартай үйлчилгээг ойроос хүргэх зорилготой байгааг дуулгахад таатай байна.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.