Mommy & Baby expo 2025 олон улсын эрх үрсийн үзэсгэлэн анх удаагаа Хүннү Моллд 5 сарын 30-наас 6 сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнгийн Дэмжигч байгууллагын “Абико” группийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ц.Ууганцэцэг-тэй ярилцлаа.
- Сайн байна уу. Юун түрүүнд Абико компанийн үйл ажиллагаа, эрхэм зорилгын талаар товчхон танилцуулаач.
Сайн байна уу, эрхэм ikon.mn-ийн уншигчид аа! "Абико" ХХК нь Япон улсын зах зээлд тэргүүлэгч, дэлхийд нэр хүндтэй Pigeon, Goo.N, Kagome, S&B зэрэг 10 гаруй брэндийг Монголын хэрэглэгчдэд албан ёсны эрхтэйгээр амжилттай хүргээд 13 жилийг ардаа үджээ.
Бидний эрхэм зорилго бол хэрэглэгчээ эрхэмлэдэг брэндийн бодлогоор дамжуулан Монголынхоо хэрэглэгчдэдээ эрүүл мэнд, хүсэл мөрөөдөл, итгэл, үнэ цэн, аз жаргалыг түгээн дэлгэрүүлэхийг зорин ажилладаг.
- Танай компанийн онцлох бүтээгдэхүүн, үйлчилгээ, тэдгээрийн хэрэглэгчдэд үзүүлэх давуу талуудын талаар танилцуулна уу?
Дэлхийн шилдэг бүтээгдэхүүн гэдэг тодотгол зүгээр нэг уриа биш. Эдгээр брэндүүд зах зээлд танигдахын тулд олон арван шалгуурыг амжилттай давж, хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээсэн байдаг. "Абико"-гийн хувьд "хамгийн сайн"-ыг Монголын зах зээлд нэвтрүүлэх нь бидний стратегийн гол цөм юм. Жишээлбэл, Pigeon брэнд бол нярай хүүхдийн арчилгааны Япон улс дахь №1 брэнд бөгөөд дэлхий дахинд өөрийн чанар, аюулгүй байдлаараа хэдийнээ хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.
Pigeon брэндийн философи бол хүүхэд нэг бүрийн онцлогт таарсан хэрэгцээг хангахын зэрэгцээ хүүхдэд ээлтэй дэлхийг бий болгох гэсэн зорилготой ажилладаг. Мөн Кагоме брэнд бүтээгдэхүүний маань үндсэн философи болсон нэмэлт химийн орц найрлагагүй цэвэр ногоо, жимсний хэрэглээгээр хэрэглэгч нартаа эрүүл мэнд, урт насыг бэлэглэх явдал юм. Бид Монголчууддаа эрүүл амьдралыг бүтээхэд оролцож байгаа нь манай хамт олны зорилго билээ.
Бид монголын зах зээлд нэвтрүүлэх бүтээгдэхүүнээ сонгох үндсэн шалгуур маань юун түрүүнд хэрэглэгч нарынхаа хэрэгцээ, онцлог, эрх ашгийг чухалчлах явдал байдаг. Чанар бол хэрэглэгчдийн сэтгэл ханамжаар баталгаажна.
- Mommy & Baby Expo 2025 үзэсгэлэнд Дэмжигч байгууллагаар хэрхэн оролцож байгаа вэ?
Бид энэ удаагийн үзэсгэлэнд дэмжигч байгууллагаар оролцож, өөрийн бүтээгдэхүүнүүдийг хямдралтай, бэлэгтэй худалдаалахаас гадна гол зорилго нь хэрэглэгчидтэйгээ илүү ойр байж, хэрэглэгчдийнхээ дуу хоолойг сонсож, мэргэжлийн эмч нартай хамтарсан зөвлөгөө мэдээллийг хүргэхээр бэлдсэн байгаа. Үзэсгэлэнгийн үеэр манай албан ёсны эрхтэйгээр Монголдоо шинээр эхлүүлж буй JAPAN BABY COACHING ASSOCIATION буюу хүүхдийн тархи хөгжүүлэх сургалтын хамгийн эхний танилцуулга буюу экспод хүрэлцэн ирсэн ээжүүддээ үнэгүй сургалт, зөвлөгөөг хүргэх юм. Энэхүү экспо бол бидний хувьд хэрэглэгчтэйгээ шууд уулзаж, ойр байх маш чухал боломж.
- Салбарын тэргүүлэгч компанийн хувьд ойрын жилүүдийн хандлагыг хэрхэн харж байна вэ? Mommy & Baby Expo энэ чиг хандлагад хэрхэн нөлөөлнө гэж үзэж байна вэ?
Ойрын жилүүдэд байгалийн орц найрлагатай, байгальд болон хэрэглэгчдэдээ ээлтэй бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ илүү ихэснэ гэж бодож байна. Нярай хүүхдийн зах зээл өөрөө маш өндөр чанарыг болон хэрэглээний зөв боловсролыг эрхэмлэгч байх ёстой гэж боддог. Учир нь нярай хүүхдийн бүх зүйл маш эмзэг байдаг зарим тохиолдолд нярай байхдаа хэрэглэж байсан зүйлээс дархлаа нь тогтох тохиолдол их байдаг. Тиймээс хэрэглэгчдийнхээ насан туршийн амьдралд эерэг нөлөө үзүүлж чадах сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон худалдаа эрхлэгчид улам олон болоосой гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Энэ удаагийн "Mommy & Baby Expo" ч гэсэн яг ийм зорилгыг агуулж, хэрэглэгчдийнхээ амьдралд чанар, үнэ цэнийг түгээхийг эрмэлздэг шилдэг брэндүүдийг нэгтгэсэн талбар болох болно гэдэгт итгэлтэй байна
- Та хувь хүнийхээ хувьд “ээж, аавуудын итгэлийг даана” гэдэг ямар утгатай гэж боддог вэ? Энэ итгэлийг тээж явах хариуцлага танд ямар мэдрэмж төрүүлдэг вэ?
Итгэлийг дааж явахын тулд эхлээд итгэлийг өгөх хэрэгтэй гэж боддог. Бизнес бол нэг үгээр хэлэхэд хэрэглэгчидтэйгээ итгэлцлийн хана босгох явдал юм. Бидний хувьд брэндээрээ дамжуулан чанартай эрүүл бүтээгдэхүүн, нярайн зөв асаргааны соёлд хөтлөхийг хичээн ажилладаг.
10 жилийн өмнө манайхыг хэрэглэж байсан ээж аавууд танай бүтээгдэхүүн, зөвлөгөөний ачаар манай хүүхэд эрүүл шүдтэй, шүд нь нэг ч цооролгүй гэдэг талархлыг сонсоод бид маш их урам авдаг. Дахиад 10,20 жилийн дараа эрүүл шүдтэй хүүхдийн тоог илүү олон болгох бол бидний зорилго. Тийм учраас энэ хугацаанд ямар ч асуудал тулгарсан бай бид зорилгынхоо төлөө бат зогсож үнэ цэнээ түгээсээр байх болно.
Бидэнд үргэлж итгэн худалдан авалт хийдэг хэрэглэгч, харилцагчдадаа чин сэтгэлийн гүнээс талархал илэрхийлмээр байна. Бид энэ хариуцлагыг, итгэлийг брэндийн бодлого, бүтээгдэхүүний чанараа дамжуулан хүлээлтээс даван харуулахыг хичээн ажиллах болно. Бидний зорилго бол хэрэглэгчийнхээ насан туршид нь сайнаар нөлөөлөх, итгэлийг нь даах нярай хүүхдийн Pigeon брэнд байхыг хүсэж байна.
- Абико ХХК ойрын ирээдүйд Монголын хүүхдүүд, гэр бүлүүдэд зориулан ямар шинэ зүйлсийг зорьж байна вэ?
Бид 2025 оны 2-р улирлаас эхлээд Японы хүүхдийн тархи хөгжлийн “Japan baby coaching association”-ийг албан ёсны эрхтэйгээр франчайз эрхийг нь аван нээлтээ хийх гэж байна. Тэгэхээр бид одоо эрүүл Монгол хүнийг бүтээхээс гадна, ухаалаг чадварлаг Монгол хүнийг бүтээхийг зорьж байгаа. Хүүхдийн бага нярай үед нь буюу 0-5 настай үед нь яаж тархийг нь хөгжүүлнэ, ирээдүйд ямар хүн болох вэ гэдэг эндээс шалтгаалдаг. Тэгэхээр энэ талын боловсролыг албан ёсны Япон хөтөлбөрийн дагуу ээж аавууддаа хүргэж хамтдаа хөгжихийг зорьж байна.
- Хэрэв та бүх бүтээгдэхүүнээ ганцхан үгээр илэрхийлэх ёстой бол ямар үг сонгох вэ? Яагаад?
“Хайр”. Энэ үг бол манай хамт олны чин сэтгэл, хичээл зүтгэл хэрэглэгчдийн маань итгэл, бүтээгдэхүүний чанарын огтлолцол юм. Бид зөвхөн борлуулалт биш, итгэл, хайр дээр тогтсон брэнд байхыг зорьдог. Хайраас хайр төрдөг шүү дээ. Ирээдүйд энэ хайр илүү олон хүний зүрхийг дүүргэхийн төлөө Абикочууд бид хичээн ажиллах болно.