ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ татгалзжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ хүндэтгэх шалтгааны улмаас татгалзаж, бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт өгчээ.

Тэрбээр бүрэн эрхээсээ татгалзах шалтгааны тухайд "Нэгдүгээрт, настай ээж минь гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон.

Хоёрдугаарт, концесс, казино, нүүрс, үнэтэй цаг, машинтай гэх мэтээр олон нийтийн сүлжээнд зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулах ажлыг маш их явууллаа. Эдгээр асуудалтай холбоотойгоор намайг хуулийн байгууллагаас шалгах шаардлагатай бол УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн ард нуугдалгүйгээр шалгуулахад бэлэн гэдгээ энэхүү үйлдлээр илэрхийлж байна" гэв.

Гишүүнийг чөлөөлөх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх учиртай.

зураг
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
45
Зураг
ЗӨВ, ГОЁ
43
Зураг
ХАХА
31
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
120 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг