• 6 сарын 14, Бямба

Гранд плазагаас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг өнөөдөр орой хаана

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Энхтайваны засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн урд талын эгнээг 2025 оны тавдугаар сарын 21-ний 22:00 цагаас тавдугаар сарын 22-ны 22:00 цаг хүртэл засварлана.

Үргэлжлүүлэн хойд талын эгнээг 2025 оны тавдугаар сарын 22-ны 22:00 цагаас тавдугаар сарын 24-ний 06:00 цаг хүртэл хэсэгчилж хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.

Иймд иргэд, жолооч нар шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн Замын Хөгжлийн Газар