ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/21-НД НИЙТЛЭГДСЭН
Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэхийг өнөөдөр шийднэ
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Монгол Ардын Намын ээлжит Бага хурал өнөөдөр 15:00 цагт Тусгаар тогтнолын ордонд эхлэхээр товлогджээ.
Энэ удаагийн хурлаар сүүлийн үеийн улс төрийн нөхцөл байдлыг өргөн хүрээнд ярилцана хэмээн УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлсэн. Хурлаар шийдэх хамгийн гол асуудал нь хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэхийг шийдэх юм.
Ийнхүү өнөөдөр УИХ-д суудалтай намуудын хамтрал цааш үргэлжлэх үү, дараагийн Ерөнхий сайд хэн болох вэ гэдэг тодорхой болох нь.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
