• 6 сарын 14, Бямба

NFL-ийн тамирчид олимпод оролцоно

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 5 сарын 21
IKON.MN
Зураг зураг

Хойд Америкийн Үндэсний Хөлбөмбөгийн Холбоо (NFL)-ийн тамирчид 2028 онд болох Лос-Анжелесын олимпод оролцоно. Энэ олимпын хөтөлбөрт америк хөлбөмбөгийн төрөл болох "flag football" нэмэгдсэн билээ. Мэргэжлийн лигийг бодвол дүрэм нь энгийн гэж хэлж болох тус төрөлд NFL-ийн тамирчид оролцох эсэхийг багийн эздийн санал асуулгаар шийдвэрлэжээ.

Гэхдээ нэг багаас ганц тамирчин улсаа төлөөлөх эрхтэй болохыг тогтоожээ.

Уг шийдвэрийн талаар тус лигийн комиссар Рожер Гүүделл "Улсаа төлөөлж олимпод оролцох нь тамирчин бүрийн хүсэл байдаг. Америк хөлбөмбөгийн төрлийг олимпын хөтөлбөрт орсон цагаас хойш лигийн тоглогчид оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тул ийм шийдвэр гарсанд баяртай байна" гэв.

NFL-ийн багийн эздийн 75 хувь нь дэмжвэл дүрэмд өөрчлөлт оруулдаг журамтай. Тодруулбал 32 багийн 24 төлөөллийн дэмжлэгийг авах ёстой юм. 

Олимпын "flag football" төрөлд эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан баг өрсөлдөнө. Баг тус бүр 10 тоглогчтой байх бөгөөд гараанд тав нь гарах аж.

"Flag football" нь америк хөлбөмбөгийн контактгүй хувилбар гэж үзэж болно. Олон Улсын Америк Хөлбөмбөгийн Холбоо (IFAF)-ны мэдээлснээр энэ спортоор 100 гаруй оронд 20 орчим сая хүн идэвхтэй хичээллэдэг аж.

 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ХАХА
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг