Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаанд улсын заан М.Лхагвагэрэл түрүүлж, улсын арслан Б.Орхонбаяр үзүүрлэв

Н.Эрхбаяр, iKon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо

Орчин цагийн Зэвсэгт хүчний 105 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдлаа. 

Уг барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин" спорт хороо, Завхан Даян дэвжээний бөх, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таванхан” дэвжээний бөх, улсын арслан Баярсайханы Орхонбаяр үзүүрлэв.

Их шөвөгт Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Алдар" спорт хороо, Тэргүүн Богд дэвжээний бөх, улсын арслан Э.Батмагнай, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар шалгарлаа.

Дунд шөвөгт улсын заан С.Сүхбат, улсын харцага Б.Цэдэнсодном, улсын начин Т.Дүгэрдорж, аймгийн арслан Н.Намнансүрэн нар үлдэв.

зураг
 
Гэрэл зургийн эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо
зураг
 
Гэрэл зургийн эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо