ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Т.Аюурсайханыг ХНХ-ын сайдаас чөлөөлөх асуудлыг УИХ-аар хэлэлцсэний дараа Ерөнхий сайд захирамж гаргана"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын өнөөдрийн хурлаар ХНХ-ын сайд Т.Аюурсайханы хүсэлтийг хэлэлцсэн байна.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн ХНХ-ын сайдаар ажиллаж байсан Т.Аюурсайханы өргөдлийг авч хэлэлцсэн. УИХ болон Ерөнхийлөгчид танилцуулах бичгийг хүргүүллээ.

Ойрын өдрүүдэд ХНХ-ын сайдын албан тушаалаас чөлөөлөх асуудлыг УИХ-аар хэлэлцсэний дараа Ерөнхий сайд захирамж гаргаж албан ёсоор чөлөөлнө" гэсэн мэдээллийг өглөө.

Т.Аюурсайхан гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа АТГ-аас прокурорын байгууллагад хүргүүлээд байгаа тухай өчигдөр мэдээлж байв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа