• 6 сарын 16, Даваа

Шадивлан зуслангийн болон Гранд плазагаас 11 дүгээр сургууль хүртэлх авто замыг хоног хаана

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 15, 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шадивлан зуслангийн авто замаас Дамбадаржаа хүртэлх авто замын шинэчлэлтийн ажил үргэлжилж байна.

Засварын хүрээнд өнөө шөнө буюу тавдугаар сарын 21-ний 01:00 цагт Дөт хүнсний дэлгүүрийн урд талаас 58 дугаар бага сургууль хүртэлх хоёр километр урт авто замыг хааж, авто замын зорчих хэсгийн суурийн бүтээцийг хүчитгэх, асфальт бетон хучилтын ажил хийнэ гэж нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ. Авто замын хөдөлгөөнийг  тавдугаар сарын 27-ны 06:00 цагт нээнэ.

Харин маргааш орой Энхтайвны өргөн чөлөөнд Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хаана.

зураг
 

Тодруулбал Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн урд талын эгнээг тавдугаар сарын 21-ний 22:00 цагаас тавдугаар сарын 22-ны 22:00 цаг хүртэл засварлана.

Үргэлжлүүлэн хойд талын эгнээг тавдугаар сарын 22-ны 22:00 цагаас тавдугаар сарын 24-ний 06:00 цаг хүртэл хэсэгчилж хааж, асфальт бетон хучилтын ажил хийхээр болжээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг