• 6 сарын 14, Бямба

Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойгоор гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ Хөдөлмөрийн баатар боллоо

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна.

Түүхт энэхүү ойг тохиолдуулан Ерөнхийлөгчийн зарлигаар “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн нисгэгч Рословын Бат-Эрдэнэд Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Р.Бат-Эрдэнэ нь Монгол Улсын анхны тийрэлтэт хөдөлгүүрт онгоцыг жолоодох арга зүйг мэргэжлийн түвшинд эзэмшиж, шинэ техник, технологи нэвтрүүлэх, залуу нисгэгчдэд мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшүүлэн сургах, салбарын хүний нөөцийг бэлтгэн бэхжүүлэх, нисэхийн болон нислэгийн аюулгүй байдлыг стандартын шаардлагад нийцүүлэн хангах, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах зэрэгт жинтэй хувь нэмэр оруулсан юм гэж Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.88.149] 2025/5/21
Манай нисэхийн салбарын хамт олон бахархам сайхан хамт олон шүү та нараараа бахархаж байна .Та нартаа амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.64.84] 2025/5/21
Худлаа одон медал өгч ард иргэдээ хуурсаар байхад алцаганаал аваад байх юмаа.
1 | 0 Хариулах