• 6 сарын 14, Бямба

Ч.Номин: Зургаадугаар сарын 1-нээс аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгоно

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг Соёлын сайд Ч.Номин танилцууллаа. 

Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудад суурилан зургаадугаар сарын 1-нээс олгож эхлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгааг тэрбээр хэлсэн юм. 

Энэ жилийн тухайд аялал жуулчлалын салбарт 200 орчим тэрбум төгрөгийн зээл гарна гэдгийг ч нэмж мэдээлэв. 

Үүнтэй холбоотойгоор Соёлын сайд Ч.Номин дараах мэдээллийг хүргэсэн юм. 



Тэрбээр хэлэхдээ "2023-2028 оныг Монголд зочлох жил болгон зарласан билээ. 

Энэ хүрээнд ажлаа эрчимжүүлэхээр төлөвлөн, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдийн хөрөнгө оруулалтуудыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас тогтоол гарсан. 

Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдэд бага хүүтэй, урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийг бий болгох суурийг тавьсан гэсэн үг. Ингэхдээ зургаан жил хүртэлх хугацаанд зургаан хувийн хүүтэй зээл гаргах Засгийн газрын тогтоол гарлаа.

Салбартаа зөвлөх үйлчилгээ үзүүлдэг олон улсын "Бостон Консалтинг Групп"-тэй өнгөрсөн жил хамтран ажиллаж, аялал жуулчлалын нөхцөл байдал, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн судалгааг гарган 2030 он хүртэлх стратегиа тодорхойлсон.

Бид 2030 он гэхэд нийт хоёр сая жуулчин хүлээж авахаар зорилт тавьж байгаа.

Ингэснээр Дотоодын Нийт Бүтээгдэхүүний 10 орчим хувийг аялал жуулчлалын салбараас бүрдүүлэх, цаашлаад эрчимтэй хөгжиж буй олон улсын зах зээлийг Монголд илүү төвлөрүүлэх боломжийг бий болгоно.

Хамгийн гол нь энэ салбарт хөрөнгө оруулалт шаардлагатай. Ойролцоогоор 11 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үзсэн.

Үүнийг хийж хэрэгжүүлэхэд нислэгийн тоог нэмэгдүүлэх, хот хоорондын дэд бүтцийг сайжруулах гэх мэтчилэн томоохон хөрөнгө оруулалтуудыг төрийн зүгээс хийж хэрэгжүүлэх шаардлагатай.

Дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжсэн хөрөнгө оруулалтуудыг хувийн хэвшлийнхэнд үзүүлэх нь зүйтэй гэж үзсэн учраас хөнгөлөлттэй зээл гаргахаар төлөвлөж байна" гэлээ. 

"Зээлийг тогтвортой 5-6 жил хэрэгжүүлж чадвал 600,000 орчим жуулчныг нэмж оруулж ирэх боломжтой"

Үргэлжлүүлэн "Олон улсын зөвлөх үйлчилгээний сууринд тулгуурлан зочлох үйлчилгээний салбарт буюу

  • байрших үйлчилгээ
  • жуулчдыг ая тухтай байхад хэрэгцээтэй боловсон ариун цэврийн байгууламжтай төвүүдийг бий болгох
  • жуулчны баазуудыг дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулах боломжтой болгох чиглэл рүү хөнгөлөлттэй зээл чиглэхээр хандаж байна.

Хувийн хэвшлээс ойролцоогоор дөрөв орчим их наяд төгрөг гарч байж энэхүү хөрөнгө оруулалтуудыг бий болгоно гэж харж байгаа.

Цаашдаа энэхүү зээлийг тогтвортой тав орчим жилийн хугацаанд олгосноор энэ салбарын хөгжилд нөлөө үзүүлэхүйц зээлийн хөтөлбөр болно. 

Өөрөөр хэлбэл энэхүү зээлийг тогтвортой 5-6 жил хэрэгжүүлж чадвал аялал жуулчлалын салбарт ойролцоогоор 600,000 жуулчныг нэмж оруулж ирэх боломжтой. Үүнээс гадна нэг орчим тэрбум ам.долларын эргэлтийг нэмэгдүүлэх боломжтой.

Нөгөө талдаа нэг ам.доллар тутамд 6 орчим ам.долларын эдийн засгийн эргэлтийг бүрдүүлэх боломж байна гэсэн судалгаа гарсан. 2030 он гэхэд хоёр сая жуулчин авах боломж бүрдэнэ" хэмээв. 

"Журам гэхээс илүү арилжааны банкны шаардлагыг хангасан ААН-үүдэд зээл гаргана"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг ААН, байгууллагуудад ямар шалгуур тавьж зээл олгох тухай сэтгүүлчийн асуултад Соёлын сайд Ч.Номин дараах хариултыг өгөв. 



Сэтгүүлч: Ямар шалгуураар зээл олгох вэ?

Соёлын сайд: Бид арилжааны банкуудын төлөөлөлтэй ярилцсан. Журам гэхээс илүү арилжааны банкны шаардлагыг хангасан ААН-үүдэд гаргана гэж үзэж байна.

Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлоготой байгаа учраас байрших үйлчилгээ буюу зочид буудал, баазуудыг өвлийн улиралд ажиллах боломжтой чиглэл рүү илүүтэй зээл гаргана. 

Үүндээ таарсан нөхцөл шаардлагаа гаргаад, арилжааны банкууд шийдвэрлээд явна гэж үзэж байна. Улсын зүгээс зургаан хувь хүртэлх хөнгөлөлттэй зээл болгох дэмжлэгийг үзүүлэхээр тодорхойлж байгаа. 

Тавдугаар сарын 29-нд Аялал жуулчлалын хөгжлийн төвийг нээнэ. Энэ үеэр аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй ААН-үүд, банкны салбарынхан ирнэ. Зээлийн ерөнхий мэдээллийг бүрэн танилцуулах юм. Ингэснээр зургаадугаар сарын 1-н гэхэд хэрэгжиж эхэлнэ.

Ойролцоогоор 200 тэрбум төгрөгийн эх үүсвэр энэ жилдээ гарна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ХАХА
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
26 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [103.212.116.171] 2025/5/23
За дэмий байхаа. Ингэж аялял жууллалыг хөгжүүлэхгүй.
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.180.167] 2025/5/22
Баастай салбарынхаа ариун цэврийн асуудлыг шийдчихвэл бусад нь асуудалгүй!!! Монгол улсад хээр гадаа хоноод явчихна!!! Хамгийн чухал нь жорлон!!!
1 | 0 Хариулах
Зочин [103.57.93.233] 2025/5/21
Hamsaarnuddaa l zeel olgoh biz
0 | 0 Хариулах
Зочин [202.70.34.34] 2025/5/21
СОЁЛЫН ЯАМ БАНК БУС БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙГАА ЮМУУ?
1 | 0 Хариулах
Зочин [202.126.91.235] 2025/5/21
Монголчууд тэрбум хагас хүнтэй зах зээлд аялалаар очиж хөрөнгө оруулдаг.Нөгөө тал нь байхгүй.500 мянган ази жуулчин авахад хангайн бүс босоод ирнэ.Хандлагаа нуугаад мөнгө олж чадахгүй жонхуу стайлын үхэрнүүд.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.228] 2025/5/21
Засаг яг сонгуулийн өмнөх шиг амлалтууд өгч эхлэв
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.73] 2025/5/21
Enenii ergen toirnyhon l zeeliig ni avna shde hahah
0 | 0 Хариулах
Зочин [172.59.186.116] 2025/5/21
Suidalaa aldah gd sandarch bnda
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.116] 2025/5/21
Монголд ирсэн гадаадын жуулчин харамсах болно.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.144] 2025/5/21
chadah chadahgui hvmvvst zeel uguud mugnunii hansh ungaad baigrai
1 | 0 Хариулах
Зочин [103.57.92.64] 2025/5/21
МАН н хургандарга нарын жуулчны компаниудад мөнгө өгнө гэнээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.167.77] 2025/5/21
Молиго модон хо.шн.ого
0 | 0 Хариулах
зочин [66.181.184.158] 2025/5/21
Гамбар нүүрт мал
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.176] 2025/5/21
Terelj dee zeel avah sanaatai
0 | 0 Хариулах
zochin [43.242.242.65] 2025/5/21
Tavgan nuurt tsarai muut zail oooooooo
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.14] 2025/5/21
хотод амьдарч бгаа оркуудын харилцаа хандлага нүүр улайлгах юмаа. хүмүүсийг соёлжуулах ажил хийгээч!!!!
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.14] 2025/5/21
Аялал жуулчлалын яам гэж байхаа больчихсон уу
0 | 0 Хариулах
ЭДИЙН ЗАСАГ [202.179.24.197] 2025/5/21
ХҮҮГЭЭ ДААДАГГҮЙ БИЕНИС ХИЙЖ БАЙГАА БОЛ ДАМПУУРСАН НЬ ДЭЭР. НӨАТ ӨӨ БҮГД 100 ХУВЬ ТӨЛДӨГ БОЛ ТАТВАР АСУУДАЛГҮЙ. ЦУГЛАРНА. ХЭН НЬ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭЭД ХЭН НЬ ЗӨРҮҮГ НЬ ТӨЛӨӨД БАЙДЫН. 35 ЖИЛ ТӨЛЛӨӨ . ХӨГЖДӨГ БОЛ ХӨГЖСӨН. .. ИЙМ ДАМПУУ ЭДИЙН ЗАСАГ ХААНА Ч БАЙХГҮЙ. ТӨЛБӨЛ ӨҮГД ТӨЛЬЕ. ҮГҮЙ БОЛ ТӨЛӨХӨӨ БОЛЬЁ
1 | 0 Хариулах
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ [202.179.24.197] 2025/5/21
ОДОО НААД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛҮҮДЭЭ БҮГДИЙГ НЬ ЗОГСОО. ГААЛЬ НӨАТ-ЫН ЧӨЛӨӨЛӨЛТ ГЭДГЭЭ БАС БҮРМӨСӨН ЗОГСОО. ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ГЭЖ ДЭЛХИЙД БАЙХГҮЙ ЭЭ. ХӨНГӨЛӨЛТИЙГ НЬ ТАТВАР ТӨЛӨГЧИД ТӨЛНӨ. БАНКУУД Л ЗОВЛОНГҮЙ МӨНГӨӨ ХҮҮЛНЭ. БҮХ САЛБАРТ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОЖ БАЙНА. ХӨГЖДӨГ БОЛ ХӨГЖИХ БОЛСОН. ЭДИЙН ЗАСАГ ЧИНЬ ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЛЭЭ
3 | 1 Хариулах
Зочин [162.19.252.97] 2025/5/21
ЖЭНКО ПЗАДАТАНГУУД АВНА ИЧИДГҮЙ ШИРЭН НҮҮРТЭЙ ЛАЛРУУД ЁС ЗҮЙ ҮНЭР Ч БАЙХГҮЙ ӨЧНӨӨН ОЙР ТОЙРНЫХ НЬ КОМПАНЬ ЖДҮ АВСАН БН ГЭЭД БАЙСАН ЯЛ АВСАН НЬ ХААНА БН ШУДРАГА БУС ЗҮЙЛ ЗӨВ ГОЛЬДРОЛДОО ОРОООГҮЙ БОЛ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БОЛОХГҮЙШД
2 | 0 Хариулах
w [66.181.181.215] 2025/5/21
Улсын хэмжээнд гадны жуулчдад хандах хүмүүсийн хандлага, нойлын асуудлаа шийдэхгүй бол манай улс чинь сайхан байгальтай аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой атал гаднынхан айгаад ирэхгүй байна шүү дээ
4 | 0 Хариулах
Зочин [211.34.83.126] 2025/5/21
Жуулчид дагуулаад явахаар монголд нойл асуудал хэцүү ичэж үхмээрштэ хүний ххмгийн наад захийн хэрэгцээ хангах нойлтой болох асуудалаа шийдээрэй
7 | 0 Хариулах
Зочин [103.212.116.49] 2025/5/21
ЖДҮЧИН ПОПУЛИЗМЧИНГУУДДАА ХАРИУЦЛАГА ТООЦУУЛЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ХҮҮРЭЭ ХИЙЖ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ ЗЭЭЛ МЭЭЛ ГЭЭД ШААГААД БГАЙН
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.56] 2025/5/21
номин женко 2 ихэнхийг нь авнадаа. ер нь яг жинхэнэсээ үйл ажиллагаа явуулдаг газрууд дарамтлуулнуу гэхээс дэмжлэг бол огт авдаггүй.
11 | 0 Хариулах
Зочин [103.212.116.49] 2025/5/21
ШАА ШАА ТАНИЛУУДДАА ӨГӨӨД Л ДУУСДАГШД БУЗАРЫН НОВШНУУД ЖДҮ АВСАНАА ХАХИУЦЛАГА ТООЦУУЛЖ ЧАДСАН 1 ШИРХЭГ ХҮН БНУУ ДАНДАА ЖЭНКО МЭТИЙН НОВШНУУД МЭДЭЭЛЭЛД ОЙРХОНООРОО ИЧИХЧ ҮГҮЙ ШААДАГ АДГИЙН НОВШНУУД
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.191] 2025/5/21
АРД ИРГЭДИЙН ТАТВАРЫН МӨНГӨ НОМ ЁСООРОО ӨСЛӨГ БАЙМААР БАЙНА ! ДУНДААС ХЯМД ХҮҮ ӨГНӨ ЭНЭЭ ТЭРЭЭ ГЭСЭН “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТЭТГЭМЖ” МЭТЭЭР ТӨГРӨГӨӨ ҮНЭГҮЙДҮҮЛЭХ ХЭРЭГГҮЙ ! ЧИНИЙ БИШ ТАТВАРЫН МӨНГӨ !
0 | 0 Хариулах