Энэ асуултад хариулахаас өмнө яагаад гэрт хивс дэвсэх хэрэгтэй вэ гэдгээс эхэлье. Хэрэв та бага насны хүүхэдтэй, ялангуяа, хүүхэд чинь мөлхөж эсвэл хөлд орж эхэлж байгаа бол хивс, хивсэнцэртэй байх нь гар, өвдөг, бөгсөөрөө байнга шалтай хүрэлцэж байдаг нялхаст нэн ээлтэй. Тэднийг мөлхөхөд, бөгсөөрөө ойчиход хивс зөөлөвч болж өгнө. Харин гарт нь зөөлөн, дулаан мэдрэмж төрүүлнэ.
Гэхдээ, хивс, хивсэнцэр болгон ээлтэй биш. Хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө та байгалийн гаралтай түүхий эдээр хийсэн хивс, дрожийг сонгох учиртай. Хүүхдийнхээ идэх хоолны орц найрлагад гойд анхаарал хандуулдаг шиг түүний хүрэлцэж буй эд зүйлс мөн шалгуур тавих нь хариуцлагатай эцэг эхийн үүрэг.
100% хонины ноосон хивс
Эрдэнэт хивсийг санал болгож байгаагийн хамгийн том шалтгаан нь тус хивсийг монгол хонины ноосоор хийдэг. Тодруулбал, 100 хувь хонины ноосон бүтээгдэхүүн. Хүүхэд тань хонь дэрлэн хэвтэж байгаагаас ялгаагүй. Гэтэл түүхий эд нь байгалийн гаралгүй, жишээ нь, синтетик хивс, дрож нь тоосонцор үүсгэдэг. Энэ нь урт хугацаандаа хорт хавдар үүсгэх эрсдэлтэй. Бодоод байх нь ээ, архелогийн олдворуудаас монгол хивс олдлоо гэж дуулддаггүй нь түүний байгалийн гаралтай түүхий эдийг батлах мэт. Зарим гадаад хивснүүд он удаан жилийн бараг шинээрээ шахуу олдоод байдаг нь нэг л сэжигтэй.
Эрүүл мэндэд хоргүй үйлдвэрлэл
Түүхий эд нь байгалийн гаралтайгаас гадна хонины ноосыг хивс болгож хувиргах Эрдэнэт хивсний үйлдвэрлэлийн технологи, үйл явц нь эрүүл мэндэд халгүй. Энүүхэндээ гэж хэлэхэд, орц найрлага, түүхий эд нь чанаргүй байх тусам түүний үйлдвэрлэл бас чанаргүй байдаг. Жишээ нь, үртсэн хавтан байна. Чанартайнууд нь жинхэнэ модны том үртэс ашигладаг бол чанаргүйнүүд нь үнс шиг хаягдлыг маш хүчтэй цавуугаар барьцалдуулж үйлдвэрлэдэг. Тэрхүү хүчтэй цавуу нь формалдигед хэмээх хорт бодис ялгаруулдаг. Зарим туршлагатай хүмүүс тийм хямд материалаар хийсэн тавилгатай айлаас эхүүн, муухай үнэр үнэртэж, толгой өвтгөдөг гэж ярьж байсныг магад та сонссон ч байж мэднэ.
Эсрэгээр, Эрдэнэт хивсийг, 100% хонины ноосыг хүний биед хоргүй технологиор үйлдвэрлэн гаргадаг тул танай гэр бүлийн гишүүдийн, ялангуяа, шалнаас элдэв юм түүн ам руугаа чиглүүлдэг бяцхан нөхдөд хоргүй.
Эрдэнэт хивс галд шатдаггүй
Хонины ноос галд шатдаггүй. Тийм учраас барилгын дулаалгад ашигладаг. Тэгэхээр, гэрт, залгуураас болоод эсвэл өөр ямар нэгэн байдлаар галын эрсдэл тохиолдлоо гэхэд Эрдэнэт хивстэй айлын хана, шал галыг газар авхуулахгүй байж мэдэх юм.
Ээжийн хувцаснаас ч олон загвартай Эрдэнэт хивс
Эрдэнэт хивс 3000 гаруй загвартай. Тэдэн дунд танай гэрийн интерьерт тохирох, гэр бүлийн гишүүн бүрийн таашаал, сонирхолд нийцэх загварууд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Байхгүй бол хэлээрэй. Бид хийгээд л өгнө.
Хүссэн загвараас гадна Эрдэнэт хивс, дрожийг хүссэн хэмжээгээрээ хийлгэх боломжтой.
Зураг дээр дарж томруулж, гүйлгэж үзнэ үү.
Зураг дээр дарж томруулж, гүйлгэж үзнэ үү.
Ээжээс хүүд өвлөгдөх Эрдэнэт хивс
Эрдэнэт хивсийг чанар, эдэлгээгээрээ гүйцэх хивс Монголд байхгүй гээд хэлчихэд нэг их буруудахгүй байх.
Монголыг Монгол хэвээр нь үлдээх Эрдэнэт хивс
Нүүдэлчин аж ахуй нь Монгол хүний бусдаас ялгарах онцлог, ондоошилтой салшгүй холбоотой гэдэгт бид итгэдэг. Хоньгүй малчин ховор. Өөрөөр хэлбэл, нүүдэлчин амьдралаа хэвээр нь хадгалж буй малчдын амьжиргаа болсон малын гарал түүхий эд, тэр дундаа хонины ноосоор эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүний үнийг зах зээлд өрсөлдөхүйц байлгахад хонины ноосоор бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид чамлахааргүй дэм болж байгаа гэдэгт бас эргэлздэггүй. Тэгэхээр, Эрдэнэт хивсийг худалдан авч байгаа нь Монгол ондоошлыг хойш үедээ хадгалан үлдээхэд хувь нэмэр болж байгаа гэдэгт итгээрэй.
Эрдэнэт хивсийн загваруудтай танилцаж, худалдан авахыг хүсэж байвал ЭНД дарна уу.
Эрдэнэт хивсний фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/etcarpet
Бидэнтэй холбогдохыг хүсвэл дараах дугаараар залгаарай. 7577 7889