"Илүү их уншъя" уриатай 31 дэх удаагийн Үндэсний номын баярын нээлт өнөөдөр болно.
Номын баяр нь унших, бичих, орчуулах, хэвлэн нийтлэх, түгээх үйл ажиллагааг дэмжиж, сурталчилдаг үндэсний хэмжээний арга хэмжээ бөгөөд дунджаар 50,000 хүн зорин ирдэг байна. Тэдний 50 хувь нь залуус байдаг бол 30 хувь нь багачууд, 20 хувь нь ахмадууд байдаг аж.
Энэ удаагийн номын баярт оролцохоор 400 гаруй байгууллага, хувь хүн бүртгүүлжээ.
Үндэсний номын баяр тавдугаар сарын 22-ныг дуустал үргэлжилнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!