"Номын соёлт ертөнц" Төрийн Бус Байгууллагаас Үндэсний номын баярыг 31 дэх удаагаа зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ.
Тус ТББ-ын тэргүүн Б.Сувд "2007 оноос хойш жилд хоёр удаа номын баярыг тэмдэглэсээр өнөөдрийг хүрлээ. Энэ хугацаанд нийгэмд ном унших соёл түгэн дэлгэрч, олон хүн энэхүү баярыг хүлээдэг болсон байна.
15-22 насны хүүхдүүд уг баярт идэвхтэй сайн оролцдог. "Номын соёлт ертөнц" клубийн суралцагчид болон сайн дурын залуучууд номын баярын үеэр ажиллана. Бэлтгэл ажлаа хангаад дөрөвхөн өдрийн дараа нээлтээ хийх гэж байна.
Гаднаас зочид хүрэлцэн ирж байгаа тул улсынхаа нэрийг бодож илүү сайхан зохион байгуулахаар ажиллаж байгаа. Номын баярыг 2019 оноос хойш УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулдаг болсон" гэв.
16 дахь жилдээ болж буй 31 дэх удаагийн Үндэсний номын баяр тавдугаар сарын 20-22-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!