“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээг “ИЛҮҮ ИХ УНШЪЯ” уриатайгаар тавдугаар сарын 20-22-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулах гэж байна.
Нээлтийн үйл ажиллагаа тавдугаар сарын 20-ны өдрийн 11:00 цагт Улаанбаатар хотод Д.Сүхбаатарын талбайд, 21 аймгийн төв талбайд нэгэн зэрэг эхэлнэ.
Үндэсний бичиг соёл, номыг сурталчлах, ном хэвлэлийн салбарынхны хамтын ажиллагааг дэмжих, бүх нийтийн уншлагыг дэмжих соёлын олон талт арга хэмжээ гурван өдрийн турш үргэлжилнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!