• 6 сарын 14, Бямба

Лоро Пъяна корпораци “Дасан зохицохуйн зам”-г танилцууллаа

ikon.mn
2025 оны 5 сарын 20
ikon.mn
Зураг зураг

- Хоршоод, малчдыг дэмжиж, бэлчээр нутгийг хамгаалах замаар Монголын тал хээрийн экосистемийг тэтгэх 5 жилийн хөтөлбөр - 

Милан хот, 2025 оны 5 сарын 15 өдөр - LVMH группт хамаарах Лоро Пъяна (Loro Piana) корпораци нь “Дасан зохицохуйн зам” – Монголын хоршоо, малчид болон тал хээрийн экосистемийг дэмжих 5 жилийн хөтөлбөр эхлүүлж буйгаа зарлалаа.

40 гаруй жилийн турш Лоро Пъяна нь Монголын хамгийн чанартай ноолуурыг худалдан авахыг эрмэлзэж, ноолуурын чанарыг тууштай дээдлэгч гэдгээрээ танигдсан. Тус корпорац нь Итали улсын гадна байрлах цорын ганц үйлдвэрээ Монгол улсын Улаанбаатар хотод ажиллуулж, ноолуурын анхан шатны боловсруулалтыг хийж, орон нутгийн хоршоодтой урт хугацааны харилцаа тогтоон ажиллахаас гадна нутгийн малчидтай хамтран зуун зууны туршид ноолуур бэлтгэж ирсэн уламжлалыг түгээх, хадгалан үлдээхэд хамтран ажилладаг.

Энэхүү санаачилга нь тал хээрийн нэн эмзэг бүс нутагт байрладаг Сүхбаатар аймгийн таван сумын малчдын амьжиргааг дэмжих, дэлхийн хэмжээнд хүний нөлөөнд харьцангуй бага өртсөн цөөн хэдэн үетэнт хээрийн экосистемийн нэг болох Дорнод Монголын хээрийн биологийн олон янз байдлыг хамгаалахын сацуу, ноолуурын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хамгаалахад чиглэгдэнэ. Уг бүс нутаг нь уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий бөгөөд нэн ялангуяа өвөлжилт, зудын хүндрэлээс болж мал бэлчээрлэх боломжгүй болж, тэжээл, усны хомсдолын улмаас асар их хэмжээний мал хорогдож, хүний эрүүл мэндэд ч ноцтой хохирол учруулж байна.

зураг
 

Лоро Пъяна нь нутгийн иргэдийг чадавхжуулахын зэрэгцээ, биологийн олон янз байдал, малын тавлаг байдлын төлөө тууштай ажиллаж ирсэн бөгөөд “Дасан зохицохуйн зам” хөтөлбөр нь хоршоод болон малчдын мэдлэг туршлага, НҮБ-ийн Цөлжилттэй тэмцэх конвенцитэй (НҮБЦТК), Тогтвортой ноос ноолуурын эвсэл (ТННЭ), Одиссей Консервешн Траст (ОКТ) зэрэг мэргэжлийн байгууллагуудын хамтарсан хоёр жилийн бэлтгэл ажил дээр үндэслэгдсэн юм.

“Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд Лоро Пъяна нь Монголын ноолуурын чанарын төлөө тууштай дуу хоолой болж, бат бөх, шударга, итгэлцэл дээр суурилсан харилцааг бий болгож чадсан. Бидний ноолуурын салбар дахь удаан хугацааны туршлагаас харахад Лоро Пъяна-ийн ноолуурын онцгой чанар нь малчдын чин сэтгэл, зүтгэл, мөн тухайн нутгийн ноолуур бэлтгэлийн баялаг уламжлалаас үүдэлтэй болохыг ойлгосон. Бид хамтдаа малын тавлаг байдал болон байгаль орчны эрүүл байдлыг бүрэн ойлгож, эрхэмлэдэг. Энэ бол тасралтгүй суралцах, хариуцлагатай хандлага, хамтын бүтээлийн талаарх амлалт юм.”

– Pier Luigi, Loro Piana- ийн Дэд дарга

Уур амьсгал, цаг уурын гаралтай эрсдэлтэй холбоотой өргөн хүрээний судалгаанд тулгуурласан уг хөтөлбөр нь Монгол Улсын эдийн засаг, цаг уур, биологийн олон янз байдал, тэгш байдлын зорилтуудтай нийцсэн бөгөөд төслийн анхны санаачилгаас нь эхлээд төр, орон нутгийн түншүүд, малчдын хоршоодын оролцоотойгоор тэргүүлэх хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, хамтран төлөвлөсөн.

Хөтөлбөр нь хүн, амьтан, хүрээлэн буй орчны эрүүл мэнд хоорондоо салшгүй холбоотой гэж үздэг “Нэг эрүүл мэнд” хэмээх цогц үзэл санаанд тулгуурлаж буй юм. Энэ онд энэхүү хөтөлбөр нь анхны явуулын “Нэг эрүүл мэнд” төвийг байгуулж алслагдсан бүс нутгуудад автомашинаар малчдад хүрч урьдчилан сэргийлэх үзлэг, дархлаажуулалт, сургалт, эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл олгох цогц үйлчилгээг хүргэх бөгөөд эдгээр нь Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж буй эрүүл мэндийн хөтөлбөрүүдтэй нягт уялдан хэрэгжинэ. Мөн бэлчээрийн эрүүл мэндийг дэмжих чиглэлд биологийн олон янз байдлыг хамгаалах төв ажиллуулж, байгаль орчин, мал амьтан, хүний харилцан хамааралтай амьдралын хэв маягийг дэмжихэд нэн чухал зарим ургамлын үрийн сан байгуулж, хадгалах, тарьж үржүүлэх ажлыг хийх юм. Эдгээр ургамлууд нь хөрс хамгаалал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эмийн ач холбогдолтой эсвэл хүнсний сүлжээнд чухал нөлөөтэй байж орон нутгийн иргэдийн амьжиргааны эх үүсвэрийг төрөлжүүлэх боломжийг олгох юм.

зураг
 

“Монголын дорнод хээрийн бүс нутагт бодит өөрчлөлт авчрах энэхүү ажлаа бид Монгол Улсын Засгийн газар болон 'Дасан зохицохуйн зам' төслийн бусад түншүүдтэйгээ хамтран эхлүүлж буйдаа туйлын баяртай байна. Энэ санаачилга нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөж, цаашид халдварт өвчний тохиолдолд нэмэгдэх эрсдэл бодитоор оршин буй Сүхбаатар аймгийн малчдын хоршоодыг дэмжих бодит боломж юм. 'Нэг эрүүл мэнд' үзэл баримтлал дээр суурилсан энэхүү төсөл нь малчдын уламжлалт “нутаг” гэх ухаантай гүн уялдаатай бөгөөд энэ нь хүн, мал, байгаль гурвыг салшгүй холбоотой гэж үздэг ойлголт юм. Бид нутгийн иргэдтэй гар нийлэн ажиллаж, тэднийг амьжиргааны хувьд аливаа эрсдэлийг даван туулах чадамжтай болгох, Монголын ноолуурын салбарын тогтвортой ирээдүйг хамтдаа цогцлоохыг тэсэн ядан хүлээж байна.”

– Una Jones, Тогтвортой ноос ноолуурын эвсэл (SFA)-ийн Гүйцэтгэх захирал

Лоро Пъяна-н хувьд дэлхийн хамгийн шилдэг түүхий эдийг худалдан авах нь зүгээр нэг хэрэгцээ шаардлага биш, харин стратегийн нэг зорилт юм. Иймд тус корпорац нь хамтран ажилладаг бүс нутгууд болон орон нутгийн иргэдэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг хийдэг. Лоро Пъяна нь Перу-с эхлээд Монгол, цаашлаад Шинэ Зеланд зэрэг дэлхийн өнцөг булан бүрд буй бэлтгэн нийлүүлэгч түншүүдтэйгээ нягт хамтран ажиллаж, урт хугацааны дэмжлэг үзүүлэн, орон нутгийн түүхий эд бэлтгэлийн чадавхыг бэхжүүлэх замаар өндөр чанартай түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээг тасралтгүй хадгалахыг зорьдог. Тус корпорацын бизнесийн тогтвортой байдал нь түүхий эд үйлдвэрлэгчдийн сайн сайхан болоод тогтвортой байдлаас хамаардаг тул энэхүү түншлэл нь бидний үйл ажиллагааны нэн чухал хэсэг юм.

зураг
 

“Лоро Пъяна компани нь өөрийн бүтээгдэхүүний үндэс болсон экосистемүүдийг хамгаалахад зайлшгүй анхаарч ажилладаг. Энэхүү таван жилийн хөтөлбөр нь манай корпорацын Монгол дахь тэргүүний түнш болсон орон нутгийн иргэдийг дэмжихийн зэрэгцээ байгаль орчныг хамгаалахад чиглэгдэнэ. 'Дасан зохицохуйн зам' төслөөр дамжуулан бид хариуцлагатай ноолуур бэлтгэлийн жишгийг өндөрт өргөж, Сүхбаатар аймгийн малчин өрхүүдийн амьжиргааг сайжруулж, биологийн олон янз байдлыг хамгаалан, Монголын ноолуурын салбарын ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулахыг зорьж байна.”

– Damien Bertrand, Loro Piana-н Гүйцэтгэх захирал

Энэхүү төсөл нь LVMH группийн байгаль орчны бодлого болох LIFE 360 стратегитай бүрэн нийцдэг. Уг стратеги нь хариуцлагатай түүхий эд худалдан авалт болон экосистемийг бодитойгоор хамгаалах зорилготой. Групп болон түүний корпорацууд нь цөлжилт, ойн нөөцийн хомсдол учрах эрсдэлтэй бүс нутгаас түүхий эд худалдан авахаас татгалзаж, 2030 он гэхэд 5 сая га байгалийн амьдрах орчныг нөхөн сэргээх амлалт өгсөн. “Дасан зохицохуйн зам” нь энэхүү амлалтыг түншлэлээр дамжуулан, газар дээр нь бодитоор хэрэгжүүлэхийн нэгэн тод жишээ юм.

For more information: 

E-mail: pressoffice@loropiana.com

Tel: +39 02 778021 


Loro Piana is a symbol of Italian excellence, with collections that embody a distinctive style marked by tasteful elegance. Since its founding, Loro Piana has pursued and continuously re-defined the goal of offering extraordinary beauty and craftsmanship to a demanding international clientele, lending equal attention to the quality of the service we provide. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Цөлжилт бол байдаг л байгалийн натурал үзэгдэл шүү [79.116.119.193] 2025/5/20
Жинхэнэ мэргэжлийн худалдаагүй судлаачид нь уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь худал хулхи заль мэх гэдгийг сануулаад байгаа шүү дээ.Монголчууд сэрж энэ бузрыг хийгээд байгаа гадны эздийнхээ даалгаврыг биелүүлж байгаа хулгайч нартай тэмцэхгүй бол удахгүй сүйрч устана шүү!!
0 | 1 Хариулах
Цөлжилт бол байдаг л байгалийн натурал үзэгдэл шүү [79.116.119.193] 2025/5/20
Greenpeace-ийг үүсгэн байгуулагч, доктор Патрик Мур "Сүүлийн 300 жилийн хугацаанд бид бага зэрэг дулаарсаан. Энэ нь чулуужсан түлш хэрэглэж агаар мандалд   CO2  ялгаруулахаас 150 жилийн өмнө эхэлсэн бөгөөд сүүлийн 150 жилд түүний өсөлтийн хурд өөрчлөгдөөгүй. Бид СО2-ыгэкспоненциал хурдаар ялгаруулж эхэлснээс хойш... Энэ нь термометрийг өчүүхэн ч хөдөлгөөгүй. Эндээс бүх хүмүүс хууртагдаж байгаагаа ойлгохын тулд үүнийг мэдэх ёстой."гэжээ!!
0 | 0 Хариулах
Цөлжилт бол байдаг л байгалийн натурал үзэгдэл шүү [79.116.119.193] 2025/5/20
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэнэ гэдэг нь худал бузар булай заль юм👹 Ковидоор айлгаж байгаад вакцинаар хорлож хядсан шиг уур амьсгалын өөрчлөлт гэсэн айдсаар халхавчилж бэлчээрүүдийг хүмүүсээс хураан авч малыг цөөрүүлж устгаад хиймэл хортой мах хүнсээр хангаж хүн төрөлхтнийг цөөрүүлж хорогдуулах план юмаа!!! Үүнийг глобал сатаануудын даалгавраар монголын авилгач хулгайч засаг нэртэй хулгай нар гүйцэтгэж байгаа шүү дээ 😏 Хөөрхий малчид энэ бузар булай хорлонт планыг ямар ойлгох биш дээ чааваас
0 | 0 Хариулах
Цөлжилт бол байдаг л байгалийн натурал үзэгдэл шүү [79.116.119.193] 2025/5/20
жон клаусер, 2022 оны физикийн нобелийн шагналт: "Цаг уурын онцгой байдал байхгүй гэдгийг би итгэлтэйгээр хэлж чадна" "Энэ нь олон хүнийг бухимдуулж болох ч миний захиас бол манай гараг аюулд орцон юм БИШ. ... агаар мандлын CO2 ба метан нь уур амьсгалд маш бага нөлөө үзүүлдэг.Энэ талаарх засгийн газрын хэрэгжүүлсэн бодлого нь огт хэрэггүй, арилгах ёстой"
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.143] 2025/5/20
Энэ бас л дэлхийн хамгийн үнэтэй тансаг брэнд орж ирсэн байгаа юм шүү. Монголын ноолуур бол дэлхийд гарчихсан ганц нэрийн хуудас маань болж байнаа
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.27] 2025/5/20
Амжилт хүсье🌹
0 | 1 Хариулах
Цөлжилт бол байдаг л байгалийн натурал үзэгдэл шүү [79.116.119.193] 2025/5/20
Чам мэтийн хүн хонинууд байдаггүй бол ямар сайхан бээ😏
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.43] 2025/5/20
НЭРИЙГ НЬ ЯМАР СОНИН БИЧДЭГ ЮМ БЭ? ПЪЯНА БАЙХДАА ЯАХ ВЭ ДЭЭ?
3 | 0 Хариулах
зочин [66.181.178.118] 2025/5/20
энэ мэдээллээ чиний сонирхож харах ганц юм тэр л байна уу, гадаад хэлтэй хүмүүс ингэж л бичмээр болдог байх нь, танай оросууд л хатуугийн тэмдэг хэрэглэдэг байх, энд тэгээд ч зөөлний тэмдэг ашиглаж
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.43] 2025/5/20
ЭНЭ МЭДЭЭНЭЭС ТАНАЙ АЙКӨӨНИЙГ ХАРАХ НЬ МИНИЙ ЗОРИЛГО ШҮҮ ПЪЯНАА!
0 | 0 Хариулах