• 6 сарын 14, Бямба

Франц улс Амазоны ширэнгэ ойд өндөржүүлсэн харуул хамгаалалттай шорон байгуулна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Франц улс далайн чанад дахь өөрийн нутаг дэвсгэр болох Францын Гайанад хар тамхины наймаачид, радикал исламистуудыг хорих өндөржүүлсэн харуул хамгаалалттай шорон байгуулахаар болсныг тус улсын хууль зүйн сайд мэдээлжээ.

Нийт 400 сая еврогийн өртгөөр босох, 500 хүртэл хүн хорих багтаамжтай шорон 2028 онд ашиглалтад орохыг хууль зүйн сайд Жеральд Дарманен саяхан тус бүс нутагт зочилсныхоо дараа хэвлэлд ярьсан байна.

Сүүлийн саруудад Францын шоронгуудад гэмт хэрэгтнүүд гаднаас халдах оролдлого хэд хэдэн удаа гарсан нь ийм арга хэмжээ авахад хүргэсэн бололтой.

Францын Гайана бол Өмнөд Америк тивийн зүүн хойд эрэгт оршдог бүс нутаг юм.

Энэ бүс нутгийн оршин суугчид Францын сонгуульд санал өгөх, нийгмийн хамгааллын системд хамрагдах зэрэг эрхтэй байдаг.

Францын үндсэн нутаг дэвсгэрээс алслагдсан байрлал нь аюултай гэмт хэрэгтнүүдийг гадаад ертөнцтэй харилцахаас сэргийлэхэд чухал болохыг Дарманен тайлбарлажээ.

Одоо Францын шоронгуудад гаднаас гар утас нэвтрүүлэх замаар онц аюултай гэмт хэрэгтнүүд хоригдож байхдаа ч үйл ажиллагаа явуулах боломжтой байгаа юм.

Шинэ шоронгийн шав тавигдсан Францын Гайанагийн Сэнт-Лоран-ду-Марони хэмээх газар нь 1852-1954 онуудад нийт 70,000 хоригдлыг илгээж байсан алдарт Чөтгөрийн Арлын шорон байсан газар ажээ.

Энэ шоронгийн талаар Францын зохиолч Анри Шарьерын “Папиллон” номд өгүүлдэг бөгөөд хожим Стив Маккүин, Дастин Хофман нарын тоглосон Холливүүдийн кино болж байсан юм.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
БУРУУ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [203.58.84.214] 2025/5/20
Колоны эзэнт гүрэн байсан улс сайхан юм өө. Манай улныхан болоод ялаан бүлгийнхэн хоёр хөршийнхөө колони болохыг сэтгэл зүрхээрээ хүдсэг тул ацаарай үүнийг ойлгохов
1 | 1 Хариулах
Африкаас хөөгдөж гарсан шүү дээ 😏 [79.116.119.193] 2025/5/20
Энэ муу новшийн франц африкаас хөөгдсөн байж элэнцгээрээ шорон байгуулах🤮Очоод тэр муу шоронг чинь дэлбэлчихэд очоод хамгаалах эрчүүдтэй ч биш💩Бөөн гомонуудаа л илгээдэггүй юм бол
2 | 0 Хариулах
Зочин [139.5.216.54] 2025/5/20
Тийм, ийм кино байдаг !
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.10] 2025/5/20
ФРАНЦ БАС ТОМ Л ДОО ГЭХДЭЭ АМЕРИКТ АЛГАДУУЛДАГ ЮМАА
3 | 3 Хариулах
Зочин [45.84.107.97] 2025/5/20
Францад шоронгийн нөхцөл маш муу тул саяхан Францын ЗГ 20000 хоригдол зүүн Европын улсуудад байршуулах санал гаргаж байсан, ЕХ гишүүн зүүн Европын улсууд тэр саналыг нь хүлээн авч биелүүлэх үүрэгтэй юм байхаа! ккк
1 | 0 Хариулах
Зочин [66.181.182.143] 2025/5/20
Манай Говьд байгуулаач. Хүн айлаас 100 км зайд элсэн цөлд байгуулаад хэдэн монголчуудыг харуул болгож ажилтай болгое л доо.
1 | 4 Хариулах
РАВДАН [66.181.160.43] 2025/5/20
МИНИЙ БАТЦАГААН АШИГЛАЛТГҮЙ БАЙЖ Л БАЙНА! БӨӨН ХООСОН КАМЕРУУД! УГ НЬ АНУСНИКУУДЫГ БАЙРШУУЛАХ САНААТАЙ БАЙСАН. ДААН Ч ТЭД МААНЬ ЦТА-НЫ АМЖИЛТААС БОЛООД НАМРЫН ЯЛАА ШИГ ХИАРЧИХЛАА!
1 | 0 Хариулах
Чойр [103.108.230.52] 2025/5/20
Энэ европчууд наанаа эрх чөлөө, хүний эрх, ардчилал, Слава укр гэж солиордог хэрнээ цаанаа хүний мах иддэг колончлогчид л бгаа бхгүй юү дөө гэж хаха
4 | 4 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/5/20
Наад шорон яахавээ, Гаагд хүргэх нэг атигар өвгөн байгаад байдаг
3 | 2 Хариулах
РАВДАН [66.181.160.71] 2025/5/20
ТАНАЙ ГААГААНЫ ШҮҮХ ЗЕЛЯ ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ ЦАГ УДАХГҮЙ ЭЭ!
2 | 1 Хариулах
Зочин [139.5.218.106] 2025/5/20
уг аралд хоригдсон 70 000 хүнээс хэдхэн хүн оргож франц руу очисон, мөн тал нь өвчинөөр үхсэн. үлдсэн нь тухайн бүс нутагт үүрд үлдсэн. ГАЙНА улсад францын сансрын хөөргөх талбай байдаг ба, тэдгээрийн хамгаалалтыг францын легионы ангиуд 8 сар тутам сэлгэж хамгаалдаг.
2 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.71] 2025/5/20
ФРАНЦЫН ГВИАНА ГЭЖ БИЧДЭГ ШД! ГАЙАНА ГЭХЭЭР АРАЙ ӨӨР ГАЗАР!
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.71] 2025/5/20
ОРГОЖ БОЛДОГ Л ШОРОН ШД! ПАПИЛЛОН ҮНЭН ТУУШТАЙ ГАР ШҮҮ! САЙХАН Ч КИНО!
0 | 0 Хариулах