“Улаанбаатар Автошоу 2025” энэ сарын 16-18-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн тухайд БНХАУ-ын автомашин үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч компаниудыг Монгол улсад албан ёсоор төлөөлж буй САЙН МОТОРС ХХК-ын үзэсгэлэнгийн талбай олны хөл ихтэй, автошоуг зорин ирсэн үзэгчдийн анхаарлын төвд байлаа.
Учир нь САЙН МОТОРС зах зээлд худалдан борлуулж буй автомашинуудаа дэлгэн харуулаад зогсохгүй бренд бүрээ танилцуулах тусгайлан бэлтгэсэн хөтөлбөрүүдээр үзэгчдийг гурван өдрийн туршид татаж чадсан. Тухайлбал, Монгол, Европ модель охид хувцас загварын Tuvza брендийн шилдэг бүтээлүүдийг амилуулан, тайз дэлгэц, гэрэл болоод хөгжмийн гайхалтай хоршил, Squadz, AM-C зэрэг залуу уран бүтээлчдийн эрч хүчтэй тоглолтуудаар бренд бүрийн онцлогоо тодотгосон юм. Үүнээс гадна автошоуг зорин ирсэн бяцхан үзэгчдээ уйдаахгүй байх орчныг бүрдүүлж, халуун хүйтэн уух зүйлс, зууш тэргүүтнээр харилцагчдадаа тогтмол үйлчлэн, автошоуг зорин ирсэн үзэгч, үйлчлүүлэгч, харилцагчдадаа мэргэжлийн үйлчилгээг өндөр түвшинд хүргэж чадсан. Энэ бүхэн цогцоороо Монголын автомашин худалдааны салбар, автошоуны түүхэнд шинэ жишиг тогтоосон үйл явдал болсон юм.
https://www.facebook.com/share/v/1FnG7gtYgV/
Мөн САЙН МОТОРС ХХК “Улаанбаатар автошоу 2025”-ын хүрээнд Монгол орны эрс тэс уур амьсгал, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх, их хотын завгүй амьдралд тохиромжтой, эдийн засгийн хувьд хэмнэлттэй, технологийн гайхалтай шийдлүүд бүхий Bestune брендээ олон нийтэд анхлан танилцуулах арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. БНХАУ-ын автомашины ууган үйлдвэр FAW группын харьяа Bestune брендийн загварууд нь хойд хөрш ОХУ болон Төв азийн зах зээлд богино хугацаанд гайхалтай амжилт гаргаж, танигдаж чадсан. Монгол хэрэглэгчдийн таашаалд нийцэж, брендийн үнэ цэнээ бататгах болно гэдэгт итгэлтэй байгаагаа FAW группын төлөөлөл энэ арга хэмжээний үеэр илэрхийлсэн юм.
САЙН МОТОРС ХХК нь дэлхийн автомашин үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгчдийн нэг болоод буй Chery Automobile группын харьяа Jetour бренд, тансаг ангиллын автомашин үйлдвэрлэгч алдарт Hongqi, бүрэн цахилгаан пик-ап загварын Geely Riddara, хөнгөн ачааны автомашины SAIC Maxus болон цоо шинээр танилцуулж буй FAW Bestune брендүүдийн Монгол дахь албан ёсны дистрибьютерийн цорын ганц бөгөөд тусгай эрхийг эзэмшиж буй компани бөгөөд үйлдвэрийн баталгаа, мэргэшсэн инженерийн баг, баталгаат засварын төв, сэлбэгийн татан авалт худалдаа, стандартын шаардлага хангасан шоурүүмийн үйлчилгээг цогцоор нь үзүүлж байна.
Sain Motors - Сайн Моторс ХХК | Ulaanbaatar | Facebook Холбоо барих: 70108855
Сошиал хаягууд:
https://www.facebook.com/Sainmotors.mn
https://www.facebook.com/profile.php?id=61572981115327
https://www.facebook.com/HongqiMongolia1
https://www.facebook.com/FAWBestuneMongolia
Шоурүүмүүдийн байршил:
https://maps.app.goo.gl/MVfsq9YxDQ9uYHQJ8