Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын өндөр чансаатай "Intel Extreme Masters Dallas 2025" тэмцээн АНУ-ын Даллас хотноо зохион байгуулагдаж байна.
Нийт нэг сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд 16 баг хоёр хэсэгт хуваагдан тоглоно. Манай улсын "The MongolZ" багийн хувьд Азийн чансааны оноогоороо уригдан оролцож байгаа юм.
Тэд А хэсгийнхээ эхний тоглолтоо өнөө өглөө Бразилын "FURIA" багийн эсрэг "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар хийж, 2:0-оор хожлоо. Эсрэг багийн сонгосон "Anubis map" дээр довтлох талаасаа эхэлж, 13:7-оор хожсон. Үргэлжлүүлэн өөрсдийн сонгосон "Mirage map" дээр 13:7 онооны харьцаатай ялалт байгуулав.
Ийнхүү манай улсын баг хэсгийн шатнаас Playoffs-д шалгарах эрхийн төлөө Европын "G2 Esports" багтай маргааш өглөөний 07:00 цагт тоглохоор болж байна.
Маргааш өглөөний тоглолтод хожигдвол А хэсгийн доод хүснэгт рүү унана. Харин хожвол үргэлжлүүлэн хэсгийн шатыг нэгдүгээр байраар дуусгахын төлөө Германы "GamerLegion" болон Францын "Team Vitality" багийн аль хожсонтой нь тоглоно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
|