Энэ сарын 24-ний Бямба гарагт болох “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн бүртгэл өнөөдөр дуусна. Өнөөдрийн байдлаар нийт 17,744 хүн гүйхээр бүртгүүлжээ.
Марафоны хамгийн бага зай болох 1.5 км-т гэр бүлээрээ болон тэргэнцэртэй, хараагүй иргэд гүйх боломжтой. Энэ төрөлд нийт 2,951 хүн бүртгүүлсэн бол эрүүл мэндийн гүйлт болох таван километрийн төрөлд хамгийн олон буюу 10 мянган хүн иргэн, 10 км-ийн зайд 2,369 хүн бүртгүүлсэн байна.
Хагас марафон буюу 21 км-ийн гүйлтэд 18-34 нас, 35-54 нас, 55-аас дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн ангиллаар оролцох боломжтой бөгөөд 1,930 хүн, бүтэн марафон буюу 42 км-ийн зайд 18 болон түүнээс дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн ангилалд гүйхээр 280 хүн бүртгүүлжээ.
“Улаанбаатар Марафон 2025”-д гүйхээр бүртгүүлсэн хүмүүст энгэрийн дугаар олгож буй байршлууд:
21 км болон 42 км-ийн зайд гүйгчдэд энгэрийн дугаарыг Спортын төв ордон болон Хангарди ордонд олгож байгаа бол 1.5 км, 5 км, 10 км-т бүртгүүлсэн хүмүүст энгэрийн дугаарыг Сүхбаатарын талбайн том асарт олгож байсныг болиулж өнөөдрөөс эхлэн Соёлын төв өргөөний хойд талын Захиргааны хаалгаар ороод зүүн гар талын тасалбар олгох хэсэгт болгон өөрчилжээ.
Энгэрийн дугаар олгох цэг 11:00-19:00 цагийн хооронд ажиллана.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
|